Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн химийн бодисын өнөөгийн байдал

           Химийн хорт болон аюултай бодисын  бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг Засгийн газрын 2006 оны 314-р тогтоолоор, Үндэсний зөвлөлийн шинжээчдийн багийн бүрэлдэхүүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 10 дугаар сарын 12-ны  285 дугаар тушаалаар  тус тус байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Аймаг, нийслэлд салбар зөвлөлүүд тухайн орон нутгийн Засаг даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд манай аймаг 2012 онд  аймгийн хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал хариуцах салбар зөвлөлийг аймгийн Засаг даргын дэргэд 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, дүрмээ батлуулан ажиллаж байна.

 

            Аймгийн хэмжээнд химийн хорт болон тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглаж /хэрэглэж/ байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын хүрээнд Монгол улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор химийн хорт болон тэсрэх  бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, устгал болон тээвэрлэлтийн үйл ажиллагаанд жил бүр Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тагнуулын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Байгаль орчны газар хамтарсан хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус аймагт тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглаж байгаа 1, химийн бодисыг  туршилтанд ашигладаг 5, шинжилгээнд ашигладаг 7, химийн бодис хадгалдаг 5, нефьтийн бүтээгдэхүүн борлуулдаг 62, нийт 80 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Харин химийн хортой болон аюултай бодисын улмаас байгаль орчин бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн зөрчил, дутагдал одоогоор гараагүй байна.

Мэдээ оруулсан : 2014-09-24 10:08:51
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.