Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газруудын өнөөгийн төлөв байдал, түүний нөхөн сэргээлт

      Аймгийн хэмжээнд хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас 16 сумын 50 газрын нийт 355.7 га талбай  эвдрэлд орсноос 2010-2012 онуудад 52.67 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж  303.03 га газар үлдээд байна. Нөхөн сэргээлтийн мэдээллийг он оноор дурьдвал:

 

      Засгийн газрын 2008 оны 72 дугаар тогтоолоор баталсан “ Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” –ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2009 онд Алтай сумын “Шувуутайн сайрт” 1.5 га-д, Есөнбулаг сумын нутаг Шаврын голд 0.5 га-д , Ялаатад 0.6 га  талбайд , Эрдэнэ сумын Оймын нуруу гэдэг газар 0.8 га-д, Чандмань сумын Самдандамба ууланд 1.5 га –д, Тонхил сумын Шар хоолойд 4.5 га , Халиун сумын Чацранд  3 га  нийт 12.4  га-д техникийн нөхөн сэргээлт хийлгээд байна.

       2010 онд аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлагатай газруудад техникийн нөхөн сэргээлт хийхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 32  дугаар тогтоолын дагуу “Айргийн хад” ХХК, “Бархасдэмбэрэл” ХХК болон Есөнбулаг сумын иргэн Г.Чүлтэмжамц, Шарга сумын Ц.Дашням  ахлагчтай “Нутгийн хишиг” нөхөрлөлүүдтэй гэрээ байгуулан Есөнбулаг сумын Рашаант багийн Мялзанд 3.8 га, Наран багийн Ямаан усны хөндийд 1.3 га, Улаан толгойд - 3.2 га, Шарга сумын Улаан туг багийн Бага шандад -3 га нийт 11.3 га газарт техникийн  нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна.

       2011 онд Тонхил, Бугат сумын нутгийн заагт орших Шар хоолойд үйл ажиллагаа явуулж байсан команиуд болон хууль бус алт олборлочдын улмаас эвдрэлд орон  орхигдсон  40 га газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх хүсэлт гаргасан “Алтайн –Жаргалант” ХХК  сумын Засаг даргатай гэрээ байгуулан 11,1 га газарт тенхикийн нөхөн сэргээлтийг хийн сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн болно.

         2012 онд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг Монгол улсын Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу “Газрын өгөөж” нөхөрлөл”, “Газар шороо ард түмний баялаг” ТББ  нар нь байгуулагдан  ХАМО нарт 4 удаагийн томоохон сургалт сурталчилгааны ажил явуулснаас гадна Есөнбулаг сумын Рашаант багийн Өлд ХАМО-дын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон 5,2 га газарт техникийн нөхөн сэргээлт хийж гүйцэтгэсэн.

         2013 онд Есөнбулаг сумын Рашаант багийн Ялаатын гол-1.3 га , Өндөр дэнжийн ар салаа-0.5 га, Өлийн гол -1.8, Наран багийн Ямаан ус-3.0 га, Бухант -1.2, Баян-шанд багийн Шаврын гол-2.2 га талбайд “Вантайж” ТББ, “Газар шороо ард түмний баялаг” ТББ-уудын 9 нөхөрлөл, “Ганбаттулга” ХХК, “Халиун Итгэлт” ХХК Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу Есөнбулаг сумын Засаг даргатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж, нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн байна.

         2014 онд Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр аймгийн худалдан авах ажиллааны албанаас тендерийн ажлыг зохион байгуулж гүйцэтгэгчээр Ховд аймгийн харъяат “Мөнхбаян –Эрдэнэ” ХХК сонгон шалгарч  2014 оны 05 дугаар сарын 15-нд ажил гүйцэтгэх гэрээг тус газартай байгуулан 6 дугаар сарын 13 наас эхлэн нөхөн сэргээлтийн ажил хийгдэж байна. Тус нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлийг 2014 оны 08 дугаар сарын 20-нд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авахаар гэрээнд тусгагдсан болно.

      Мөн Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаанд 10,11 га, Майхны хуруунд 22.2 га нийт 32,31 газарт загвар нөхөн сэргээлтийг  бичил уурхайн чиглэлээр байгуулагдсан төрийн бус байгууллагуудын иргэдээр хийлгэхээр аймаг, сумын Засаг даргатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Тус нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэхээр “Газар шороо ард түмний баялаг” ТББ, “Вантайж” ТББ, “Баян рашаант нутаг”ТББ –уудтай гэрээ байгуулан  2014 оны 07 дугаар сарын 14-өөс хийлгэж эхлээд байна. 

        Хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрын судалгаа

Д/д

Сумыннэр

Газрыннэр

Эвдрэлдорсонталбайнхэмжээ/га/

Нөхөн сэргээсэн талбайн хэмжээ /га/

Нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбай /га/

1

Алтай сум

Шувуутайн сайр

3

1,5

2.4

2

Шаргалдай

0.9

   

3

Баян-Уул сум

Хармагт

1.2

-

1.2

4

Бугат сум

Хөвчийн нуруун Баянсалаа

4

-

 

5.2

5

Хар толгойн бэлчир

1.2

-

6

Бигэрсум

Агуйт

10

-

 

 

59,3

7

Дөрөлж, Олонбулаг

12

-

8

Сүүжийн бууц

0.3

-

9

Улаан чулуут, олстой, цагаан дэрс

35

-

10

Молор толгой

1

-

11

Солби

1

-

12

Дарив сум

Ногоон худгийн буудлын ар жалга

0.249

-

1

13

Ногоон худгийн толгод

0.252

 

14

Гүн жалга

0.392

 

15

Гүн жалгын хойд салаа

0.052

 

16

Элстийн огторгын доод хамар

0.0054

 

17

Есөнбулаг сум

Ялаат

1.9

1.9

 

 

 

 

 

 

78.1

18

Өлийн хавчиг

5

5

19

Мялзан

3.8

3,8

20

Майхны хуруу,

16.5

 

21

Өндөр дэнжийн ар салаа

1.5

1,5

22

Гогцоо

3.8

-

23

Дөтийн даваа

5

-

24

Шаврын гол

21

2.7

25

Зун могой

3

-

26

Их бууц, Бунхант, ямаан усны хөндий

25

5.5

27

Хөх хад, Улаан толгой, Цагаан овоо, Урд хужирт

16

4

28

Тайшир сум

Баянгол

20

-

 

 

64

29

Мөрөн

15

-

30

Бага үнэгтэй

1

-

31

Баянгийн ам

20

 

32

Эргэнэ өтөг

8

-

33

Тонхил сум

Шар хоолой

45

15,6

29.4

34

Халиун сум

Голын ам /Чацран/

8.8

5,3

3.5

35

Шарга сум

Цахир худаг

5

-

10

36

Цагаан чулуут

0.5

-

37

Хөх хад

3

-

38

Хөх өрц

1.5

-

39

Бага шанд

3

3

40

Цогт сум

Аргалын шанд, Цагаан толгойн огтрого

2

-

 

3

41

Залаагийн хамар

0.5

-

42

Сархирагийн хамар

0.5

-

43

Цээл сум

Сайн цагийн хар

3

-

4.5

44

Алтай хундага

1.5

 

45

Чандмань сум

Самдамдамба  уул

30

1.5

28.5

46

Эрдэнэ сум

Оймын нуруу орчим

0.8

0.8

0

47

Дэлгэр сум

Хүрэмтийн амны Бага булагт

2.2

 

12.2

48

Улаан толгойн нарийн жалга

10

 

49

Төгрөг сум

Хужирт 1

0.6

0,57

0.73

50

Хужирт 2

0.7

-

 

16 сум

50 газар

355.7

52.67

303.03

 

Мэдээ оруулсан : 2014-10-22 14:05:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.