Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг дүгнэн ажилласан тухай

      Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-д заасны дагуу 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулсан 5 аж ахуйн нэгжийн тухайн жилийн байгаль орчны менежментийн  төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

   2015 ОНД БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАНГ ШАЛГАЖ, ДҮГНЭЛТ ГАРГАСАН СУДАЛГАА

          2016.04.18                                                                                                                                      Алтай хот

Д/д

Аймаг, сумын нэр

Аж ахуйн нэгжийн нэр

Тусгай зөвшөөрлийн дугаар

Дүгнэлтийн хувь

2016 оны БОМТ-нд тусгахаар тавьсан шаардлага

0

1

2

3

4

5

1

Говь-Алтай аймгийн Чандмань сум 

“Гоби Коулд Энд Энержи” ХХК-ийн  Зээгтийн нүүрсний уурхай  

905А, 11965А, 14217А

95.62 %

1. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь ирүүлж, дүгнүүлэх

2. Байгаль орчны хуваарьт аудитыг хийлгэх

3. Үйл ажиллагааны болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажлын тайлан мэдээг олон нийт болон сум, багийн иргэдийн нийтийн хурлаар танилцуулах, гарсан саналыг авч хэлэлцэн шийдвэрлэх 

2

Говь-Алтай аймгийн Бигэр сум

“Марко поло” ХХХ-ийн Хөх сэрх-1, Хөх Сэрх-2 уурхай

015636А, 017117А

46.2%

1. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь ирүүлж, дүгнүүлэх

2. Байгаль орчны хуваарьт аудитыг хийлгэх

3. Биологийн нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагын зөвлөмж зааврын дагуу  хийх

4.  Тухайн жилд ашиглах унд ахуйн болон үйлдвэрийн усны дүгнэлтийг холбогдох байгууллагаар гаргуулж, гэрээ байгуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах 

5. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт туссан ажлыг бүрэн хийж тайлагнах

6. Үйл ажиллагааны болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажлын тайлан мэдээг олон нийт болон сум, багийн иргэдийн нийтийн хурлаар танилцуулах, гарсан саналыг авч хэлэлцэн шийдвэрлэх 

3

Говь-Алтай аймгийн Дэлгэр сум

“Мандал Алтай грүпп”-ын Хөвбулгийн нүүрсний уурхай

017121А

82.55%

1. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь ирүүлж, дүгнүүлэх

2. Байгаль орчны хуваарьт аудитыг хийлгэх

3. Менежментийн төлөвлөгөөнд өөрийн уурхайд хийгдэх боломжтой ажлыг төлөвлөн оруулах

4. Үржил шимт хөрсийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд хаягдал овоолгоос зайдуу үүсгэж  стандартын дагуу  хадгалах

5. Хөрсний ус шавхан зайлуулалтанд усны дүгнэлтийг гаргуулж, гэрээ байгуулан ажиллах

6. Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт туссан ажлыг бүрэн хийж тайлагнах

7. Үйл ажиллагааны болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажлын тайлан мэдээг олон нийт болон сум, багийн иргэдийн нийтийн хурлаар танилцуулах, гарсан саналыг авч хэлэлцэн шийдвэрлэх 

4

Говь-Алтай аймгийн Цээл сум

“Балст” ХХК-ийн Алтай хүдэр дэхь салбарын тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын цогцолбор 

-

81.4%

1. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг хугацаанд нь ирүүлж, дүгнүүлэх

2.  Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт туссан ажлыг бүрэн хийж тайлагнах, дүгнэлтүүдийг тайланд хавсаргах.

3. Химийн бодисын менежментийн төлөвлөгөөнд тодорхой ажлуудыг тусган батлуулж хэрэгжүүлэн ажиллах

4. Үйл ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажлын талаар олон нийт болон сум, багийн иргэдийн нийтийн хурлаар танилцуулах, гарсан саналыг авч хэлэлцэн шийдвэрлэх 

5

Говь-Алтай аймгийн Цээл сум

“Алтай хүдэр”ХХК-ийн Таяннуурын хүдрийн уурхай

13527А, 15377А

-

2015 онд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн шалтгаанаар дүгнүүлээгүй.

 

Судалгаа гаргасан: Мэргэжилтэн                      Д.Мөнгөнчимэг

 

Мэдээ оруулсан : 2016-05-02 11:30:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.