Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ

          Ашигт малтмалын газрын вэб сайтанд мэдээлснээр 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Говь- Алтай аймгийн хэмжээнд ашигт малтмалтын  хүчин төгөлдөр 116 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 1000,4 мянган га талбайг буюу 7,1 хувийг, үүнээс 27 ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 25.4 мянган га талбайг буюу 0.2 хувь, 89 хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 975,0 мянган га талбайг буюу 6.9 хувийг тус тус эзлэж байна.

Дээрхи тоо баримтыг 2015 оны 04 дугаар сарын судалгаатай харьцуулахад  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзлэх талбай аймгийн хэмжээнд 0,5 хувиар буурсан байна.

Мэдээ оруулсан : 2015-05-27 17:21:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.