Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ашигт матмалын тусгай зөвшөөрлийн эзлэх талбай Говь-Алтай аймгийн хэмжээнд 0,4 хувиар буурсан байна

        Монгол Улсын хэмжээнд 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 2727 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 11708,4 мянган га талбайг буюу 7,5 хувийг эзлэж байна. Үүний 1406 нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 1098,2 мянган га талбайг буюу 0.7 хувь, 1321 хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 10610,2 мянган га талбайг буюу 6.8 хувийг тус тус эзлэж байна.   

         Говь- Алтай аймгийн хэмжээнд авч үзвэл  ашигт малтмалтын  хүчин төгөлдөр 117 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 1078,4 мянган га талбайг буюу 7,6 хувийг, үүнээс 27 ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 25.4 мянган га талбайг буюу 0.2 хувь, 90 хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 1052,9 мянган га талбайг буюу 7.4 хувийг тус тус эзлэж байна.

Дээрхи тоо баримтыг 2015 оны 02 дугаар сарын судалгаатай харьцуулахад  ашигт матмалын тусгай зөвшөөрлийн эзлэх талбай Говь-Алтай аймгийн хэмжээнд 0,4 хувиар буурсан байна.

Мэдээ оруулсан : 2015-04-27 12:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.