Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн ашигт малтмалын нөөц

            Ãåîëîãèéí ñóäàëãààíû ò¿¿õ

       XIX çóóíû ñ¿¿ë÷, XX çóóíû ýõíýýñ Îðîñûí   õîæèì íü Ǻâëºëèéí ýðäýìòýí ñóäëàà÷èä òóñ á¿ñ íóòàãò ìàðøðóòûí ñóäàëãààã ÿâóóëñàí áàéíà.  1:1000 000 –ûí ãåîëîãèéí çóðàãëàëûí àæëûã 1959, 1960 îíû ¿åä Áåççóáöåâ, Ôåäîðîâñêèé íàð ÿâóóëæ Àëòàé óóëñûí ýðòíèé  òóíàìàë , õóâèðìàë ÷óëóóëãààñ òîãòñîíûã òýìäýãëýæýý. 1973-1978 îíû õîîðîíä 1:500000 –íû ãåîëîãè- ãèäðîãåîëîãèéí çóðàãëàëûí àæëààð òóñ àéìãèéí íóòàã äýâñãýðèéã á¿ðýí  á¿ðõñýí áàéíà.Äýýðõè àæëóóäûí ¿ð ä¿íä ãåîëîãèéí òîãòîö, àøèãò ìàëòìàëûí òàðõàëòûí åðºíõèé îíöëîãèéã òîãòîîñîí áàéíà. Òóñ àéìãèéí íóòàã äýâñãýðèéí 80% -èéã 1:200000 –íû ãåîëîãèéí çóðàãëàëûí àæëààð á¿ðõýãäñýí áàéíà. Òóñ àæëóóäûí ¿ð ä¿íä ãåîëîãèéí òîãòîöûã ñåðè, äàâõàðãà, ÿðóñ õ¿ðòýë íü íàðèéâ÷èëàí àíãèëàæ, ìàãìàòèçì áîëîí òåêòîíèê á¿òýö õýäëáýðøèëèéã íàðèéâ÷ëàí òîãòèîîñîí áºãººä Òºâ àçèéí  ïàëåîçîé àòðèàò á¿ñë¿¿ðèéí õýìæýýíä ºíºº õýð  ìýäýãäýæ áóé õàìãèéí ñîíãîäîã ç¿ñýëòòýé, øàðüÿæ á¿òýöòýé ºâºðìºö íóòàã áîëîõûã ëàâòàé òîãòîîæýý.

       ̺í àøèãò ìàëòìàëûí òºðºë ç¿éë, ãàðàë ¿¿ñýë, òàðõàëòûí èîíöëîãèéã òîãòîîñîí. Òóñ àéìãèéí íóòàã 1960 îíä Ý.Â.Ìèõàéëîâ, 1964 îíä Â.È. Ìàðòèí, 1997 îíä Ò.Áàò-Ýðäýíý íàð 1:50000 –íèé ãåîëîãèéí çóðàãëàë, åðөíõèé ýðëèéí àæëûã òóñ òóñ ÿâóóëñàí áºãººä òýäãýýð àæëûí ¿ð ä¿íä äàâõðàã ç¿é, ìàãìàòèçì, òåкòîíèêèéã íàðèéâ÷ëàí ÿëãàæ, àøèãò ìàòìàëààñ í¿¿ðñ, àëò, îïòèêèéí ò¿¿õèé ýä, ãî¸ë ÷èìýãëýëèéí ÷óëóó, çýñ, õîëìèã ìåòàëë, áîëîë ìåòàëë áóñ àøèãò ìàëòìàëûí îëîí îðä, èëðýë, ýðäýñæñýí öýã, ñàðíèëûí õ¿ðýýã èëð¿¿ëæ òýäíèé òàðõàëòûí ç¿é òîãòîë, áàéðøèë, ãàðàë ¿¿ñëèéã òîäðóóëæ õ¿äðèéí òàëáàé, õýñãèéã ÿëãàæ öààøäàà õèéõ ýðýë- õàéãóóëûí àæëûí äýñ äàðààëëûí òàëààð òîäîðõîé ÷èãëýë  áà çºâëºìæ ºãñºí áàéíà.  Ò¿¿íýýñ ãàäíà Çýýãò, Ìààíüò, Õ¿ðýí ãîë, Öàõèðòûí óðä õóäãûí Áàÿí ãîë, ÿ¿ áàðèà÷, Áèãýð, Áóóðûí, Öîîõîð , Àëàã óóë, Àëòàí õóäàãèéí, Øàð õîîëîé ãýõ ìýò îëîí îðäîä ýðýë õàéãóóëûí àæèë õèéæ, íººö áîäñîí áàéíà.

      Геологийн тогтоц: Говь-Алтай аймгийн дэвсгэр нутагт геологийн тогтоц нь архей-протерозойн хувирмал чулуулгаас палезой, мезозойн эх газрын тунамал вулканоген чулуулаг болон кайнозойн хурдас хуримтлалаас тогтоно. Стратиграфийн товч ойлголтыг бичвэл: Дунд архей-доод протерозойн ангилаагүй хурдас: биотитот, анар-биотитот, биотит-анар-эвэрхуурмагт, хоёр гялтгануурт занар, гнейс, доод протерозойн ангилаагүй хурдас: силлиманитот, анар-биотитот, биотит-аэвэрхуурмагт, хоёр гялтгануурт талст занар, доод-дунд-дээд рифейн Жаргалант, Завхан, Хантайширийн свитүүд: мета-элсжин, мета-алевролит, гялтгануурлаг цахиржин, риолит, риодацит, дацит, хүрэм, диабаз, андезит, вендийн Цагаан цахир уулын, Цагаан оломын свит хөрзөн, элсжин, алевролит, бадмар, бадмаржсан ба битумжсан онколит бүхий шохойжин, венд-доод кембрийн Хурайн, Улаан шандын, Дагаан дэлийн свитүүд: филлит, шаварлдаг ба цахиурлаг занар, алевролит, хүрэм, андези-хүрэм, цахиурлаг чулуулаг, онколит, кембрийн Баян гол, Нарангийн свитүүд: элсжин, алевролит, аргиллит, шаварлаг занар, доод-дунд ордовик Алаг уул, Төгрөгийн свит: алевролит, аргиллит, элсжин, хүрэм, андези хүрэм, андезит, ордовик-силурийн ангилаагүй хурдас: шаварлдаг ба цахиурлаг занар, алевролит, элсжин, хас, дээд силур-доод девоны Бэрх уул, Төмөртэйн свит: бөсөл, вулканомикт элсжин, элсжин, алевролит, цахир-хлорит-серецитэт занар, доод-дунд-дээд девоны Эхийн гол, Гичгэний, Өөлгийн, Байтагийн, Тогоотын, Баруун хуурайн, Хүрэн уулын свитүүд: шаварлдаг ба цахиурлаг занар, хас, алевролит, аргиллит, элсжин, хүрэм, андези-хүрэм, риолит, риодацит, дацит, бөсөл, хөрзөн, гравелит, доод-дунд-дээд карбоны Сайрын шанд, Таннайн, Нүхний нурууны, Цахирын нурууны, Их толь булагийн, Хүрэн голын, Хөлөм нуурын свитүүд: бөсөл элсжин, бөсөл алевролит, андезит, тэдгээрийн бөсөл, элсжин алевролит, шохойжин, хөрзөн, гавелит, арпшлит, шаварлаг ба нүүрслэг занар, риолит, трахириолит, хүрэм, андщзихүрэм, андезит, дацит, дунд пермийн Дэлийн шанд худагийн свит: алевролит, аргиллит, элсжин, хөрзөн, нүүрсний үе, дунд-дээд юрагийн Шар тээг, Даривын свитүүд: аргиллит, алевролит, элсжин, гравелит, хөрзөн, мергель, шохойжин, доод-дээд цэрдийн индйр ухаагийн, Гурван эрээний, Зэргийн, Хүрэм цавын, Төгрөгийн, Нэмэгтийн свитүүд: элсжин, аргиллит, алевролит, хөрзөн, гравелит, занар, шавар, филлит, мергель, шохойжин, дээд палеогений Шанд голын свит: шавар, зануу, гравелит, элс, хөрзөн, доод-дээд неогений ийшийн, Хяргас нуурын, Түйн голын свитүүд: элсжин, шавар, зануу, элс, мергель, гравелит, дунд-дээд дөрөвдөгч хурдас: элс, бул ба үхэр чулуу, хайрга, сайрга, дайрга, шавранцар, шавар зэрэг чулуулагаас тогтсон байна.

          Интрузив чулуулаг нь аймгийн дэвсгэр нутгийн X, ЗХ, Б, У хэсгээр өргөн тархах бөгөөд БХ ба ховроор өргөргийн чиглэлтэй хагарлын хэмжээнд Б, БХ чиглэлд сунаж байрласан том ботолит байдлаар оршино. Интрузив нь нас тогтоц. байрлалын байдлаараа протерозой, палеозой бүхэлдээ хамаарна. Үүнд: доод протерозойн ангилаагүй бүрдэл: плагиоклазт, биотитот, хоёр гялтануурт гнейсжлэгдсэн ердийн боржин, дээд рифейн ангилаагүй бүрдэл: серпентенит, серпентенитжсэн, гарцбургит, дунит, лерцолит, пироксэн-эвэрхуурмагт, эвэрхуурмагт гнейс маягийн габбро, лейкократ, боржин, боржин-гнейс ховроор адамеллит, тоналит, вендийн ангилаагүй бүрдэл: пироксент- эвэрхуурмагт, оливин- пироксент габбро-габбронорит, габбро, дунд-дээд кембрийн Тогтохын шилийн бүрдэл: Н-р фазийн биотит- эвэрхуурмагт. биотитот тоналит, цахирт диорит, ховроор хоёр гялтгануурт боржин, дунд силурийн Ховдын бүрдэл:  биотитот, хоёр гялтгануурт лейкократ боржин, пироксэн-эвэрхуурмагт габбро- диорит, пироксэн-эвэрхуурмагт диорит, дээд девон Говь-Алтайн бүрдэл: ердийн лейкократ биотитот ховроор хоёр гялтгануурт боржин, доод-дунд-дээд карбоны  Хөх толгойн, Алтайн чандын, Баян булагийн, Нуурын, Суманхайрханы, Хангайн  бүрдэлүүд: биотитот, гнщйслэг плагиоборжин, габбродиорит, габбро, энгийн ба шүлтлэгдүү лейкократ боржин, биотит-эвэрхуурмагт, эгирин-рибекит бүхий шүлтлэг ба ердийн сиенит, биотит-эвэрхуурмагт боржин, дээд карбон-доод  пермийн лейкократот, биотитот, заримдаахоёр гялтгануурт, мусковитот, биотит-эвэрхуурмагт боржин, доод пермийн эвэрхуурмагт -биотитот боржин, ховроор  цахирт диорит, боржин, боржин-сиенитээс бүрдэнэ.

         Тектоник: Говь-Алтай аймаг нь тектоник тогтоцын хувьд нэн нийлмэл бүтэцбэрийн  тогтолцоонд хамаарагдах бөгөөд түүнийг анх буюу 1950-1970-аад онуудын  судлаачид геосинклиналийн тухай сургаалийн үүднээс мужлан Умарт Монголын каледоны дундын масивын Говь-Алтайн йргйгдлийг, Өмнөд талд нь Нуурын атриат  бүсийг тус тус ялгаж байв. Сүүлийн үед О.Төмөртогоо 1996 онд Монголын  палеозоидын тектоник мужлалтыг Террейний задлалын аргаар шинэчилсэн бүдүүвчийг боловсруулахдаа Хантайширын районыг Тува-Монголын сүпертеррейн /бичил тив/ ба Нуурын арланнумын террейний уулзварын бүсэд хамааруулжээ.  1988 онд Г. Бат-Эрдэнэ тус районы хэмжээнд Тува-Монголын сүпертеррейний Говь-Алтайн блок, Нуурын арланнумын террейнийг тус тус ялгасны зэрэгцээ  Нуурын террейнийг бүтэцбэрийн хувьд Хантайширын, Нарангийн, Улааншандын  сүпертеррейнүүдэд хуваасан байна.

       Тува-Монголын сүпертеррейн нь Монголын палеозоидын Умарт сүперблокийн  төвд байрлах бөгөөд өнөөгийн бүтэцбэр нь нэг талаас прокембрийн метаморфик суурь, нөгөө талаас венд-түрүү көмбрийн тунамал хучлага хоёроос тогтжээ. Тува- Монголын сүпертеррейний Говь-Алтайн блок нь Завхан-Орхоны аандын төрлийн  эх газрын захын террейний метаморфик суурийнх нь нэгэн цухуйц бөгөөд аймгийн  хэмжээнд түрүү прокембрийн "талст цөм" болон түүний ймнйт захаар ажиглагдах  рифейн атрит бүсийг тус тус өөртөө нэгтгэжээ. Говь-Алтайн блокийн "талст цөм"  нь Алтай хотын орчимд анх И.С. Богуславский ялгасан доод протерозойн  есйнбулагийн серийн гантиг-талст занарын найрлагат метаморфик үүсвэр болон  түүнэй нэг бүтэцбэр-метаморфик эвшилд хамаарагдах доод протерозойн боржин- шейсийн бүрдлээс тогтжээ. Тус блокийн хоёрдох бүтэцбэрийн элемент болох  рифейн атириат бүс нь *талст цөм* -ийн өмнөт талаар Хан Тайширын нурууны  хойд хормойг дагасан карбонат-занарын эвшил, дээд рифейн боржингийн бүрдэл  зэргээс бүрэлджээ.

      Нуурын арланнумын террейн нь Хан Тайшир, Улааншандын нуруунуудад өргөн талбайд тархсан хожуу бүтэц бүхий томоохон бүтэцбэр бөгөөд Хантайширын,Нарангийн, Улааншандын зэрэг гурван сүбтеррейнд хуваагдана.

         Хантайширын сүбтеррейн нь Нуурын арланнумын террөйний хамгийн хойд захаар, Хан Тайширын нурууг голлон өргөргийн дагуу дундчаар 9 км өргөнтэй зурвас байдлаар сунаж байрлана. Тэрбээр хойт талаараа Тайшир-Нарангийн тохоосоор Тува-Монголын сүпертеррейний Говь-Алтайн блокийн зах дээгүүр, өмнөт талаараа Хантайширын тохоосоор Нарангийн сүбтеррейний хойт жигүүр дээгүүр тус тус тохорч тогтсон томоохон аллохтон бүтэцийг үүсгэжээ. Тус сүбтеррейн нь анх Л.П.Зоненшайн, М.И.Кузьмин нарын /1978/ тогтоосноор ерйнхийдйй тод илэрсэн толигорын меланжийн бүсийг үүсгэх ба меланжийн бүрэлдэхүүнд ерөнхий матрикс болох нэгэн төрлийн толигорын занараас гадна хожуу дрокембрийн Хантайширын офиолит эвшил болон венд-доод кембрийн метаморф бүрдлийн янз бүрийн хэлбэр ба хэмжээ бүхий хайрслаг буюу блоклог бүтцүүд томоохон байрыг эзэлнэ. Хантайширын сүбтеррейний тогоцод оролцогч доод кембрийн карбонат-этгүн эвшил нь ул суурийн хөрзөнтэйгээр, тэхдээ бүтэцбэрийн хувьд тогтсоноороо бас нэгэн төрлийн постофиолитын бүрдлийг үүсгэх бөгөөд шельфийн нөхцөлд үүссэн байна. Хантайширын сүбтеррейний хэмжээнд дунд-дээд көмбрийн тогтохыншилийн интрүзив бүрдлийн 1-төрлийн гранитоидоор илэрсэн цййн тооны шургамал биетүүд тогтоогдсон нь цөмөөрөө түүний аллохтон бүрдлийн бүрэлдэхүүнд орсон үзэгдэнэ.

       Нарангийн сүбтеррейн нь Хан Тайширын нурууны өмнөт энгэрийг дагаж өргөргийн дагуу баруун хойш 52 км хүртэлх урт зайд дундчаар 8 км-ийн өргөнтэйгээр сунаж тогтсон шугаман хэвшинжийн хучааст-атриат бүсээр илрэх бөгөөд хойт талаасаа Хантайширын тохоосоор, өмнөт талаасаа Умарт Сатируулын хаглаар зааглагдана. Ерйнхий тогтцын хувьд тус сүбтеррейн нь автохтон ба Арбулагийн аллохтон бүтэцүүдэд хуваагджээ. Автохтон нь сүбтеррейний ихэнхи талбайг эзэлж тархсан нарангийн давхаргадасын карбонат-этгүн флишээр илэрнэ. Автохтоны өнөөгийн бүтэцбэр нь олон тооны тектоник хагарлаар зааглагдсан янз бүрийн хэмжээний шаантаг маягийн блокуудын цогцолбороор тодорхойлогдох бөгөөд шаантаг тус бүрийн дотор наранпшн флиш шугаман шахмал атрианууд үүсгэж, зарим хэсэгтээ хүчтэй занаржиж, төмөржсөн нь тодорхой ажиглагдана. Арбулагийн аллохтон автохтоныг зүн хойт талаас нь хучиж, Баруун хойш 18 км урт, 1-3,8 км өргөн сунаж тогтсон ба түүний формацийн эгнэз нь гагцхүү венд-түрүү кембрийн арбулагийн давхаргадсаар ялгагдсан хүрмэн-андезитын эвшлээс тогтох бөгөөд дотоод бүтэцбэр нь блоклог-ялтаслаг шинжтэй ажээ.

          Улааншандын сүбтеррейн нь Улааншандын нурууг бүхэлд нь хамарч, Сатируулын хагарлаас урагш өргөргийн дагуу суналтай 60 км х 15 км хэм жээний талбайг эзэлсэн Нуурын арланнумын террейний бас нэгэн нэн нийлмэл тогтоцтой хэсэг юм. Түүний өнөөгийн бүтэцбэрт, хойноос урагш: Умарт, Төвийн ба өмнөд тектоник блокууд тод ялгарна.

          Умарт тектоник блок нь Умарт ба Өмнөт Сатируулын хагарлуудын хооронд хавчуулагдсан нарийвтар бөгөөд янз бүрийн хэсэгтээ 0-4 км хүртэл өргөнтэй тектоник шаантаг маягийн бүтэцбэр бөгөөд нийтдээ 60 км урт зайд үргэлжилнэ. Тэрээр хожуу венд-түрүү кембрийн сатируулын давхаргадаст хамаарагдах этгүн-карбонат формациар үүсчээ.Төвийн блок нь сүбтеррейний баруун хойт шувтарганд орших Сувраа, Адуунчулууны голуудын сав газрыг хамарч, БХ 26 км зайд 2-6 км-ийн өргөнтэйгээр сунаж тогтжээ.   Тэрээр   адуунчулууны  давхаргадаст  хамааруулсан  доод-дунд кембрийн олистостромт флишийн формациар илрэх бөгөөд блоклог-атриат бүтэц болно.Өмнөт блок нь сүбтеррейний нийт өмнөт захын 15 км хүртэл өргөнтэй томоохон хэсгийг эзлэж, баруун хойт жигүүрээрээ Төвийн тектоник блокийн өмнөөс тохож, зүүн хойт талд Өмнөт Сатируулын хагарлаар Умарт тектоник блоктой шууд хиллэнэ. Түүний формацийн эгнээ нь бусад дээр тодорхойлогдсон хоёр тектоник блокийнхоос нилээд өргөн хүрээтэй бөгөөд түрүү вендээс дунд кембрийг хүртлэх насны формациудыг багтаана.Тус аймгийн нутгийн хэмжээнд илэрсэн томоохон хагарлуудаас нэрлэвэл Хантайширын, Их богдын, Залаатын, Тахийн шарийн, Гурванхайрханы гэх мэт олон хагарлуудыг дурьдаж болно.

        Металлогений онцлог: Говь-Алтай аймгийн дэвсгэр нутагт Ховд, Нуурын, Монгол-Алтайн, Ургамал, Говь-Алтайн, Эдрэнгэ-Номгон гэсэн металлогений 6 бүсд Цэцэг, Баянхошуу-Төгрөг, Цогт-Цээл, Шар хоолойн, Жаргалант, Дунд шарын, Дарив, Цогт овоо, Эрдэнэ, Сэнжит хяр хөх дэл, Эдрэнгэ гэсэн 11 хүдрийн дүүрэг ялгажээ.

Дээрхи геологийн судалгааны түүхээс дүгнэн үзвэл аймгийн нутагт геологийн 1:50000-ны масштабын судалгаа Хан Тайширын районаас бусад хэсэгт нь хийгдээгүй учир цаашид 1:50000-ны зураглал, ерөнхий эрлийн ажлыг эрчимтэй явуулах шаардлагатай. Тус аймгийн хувьд алт, нүүрс, хром, гоёл чимэглэлийн чулуу, цагаан алт, зэс, төмөрийн хүдэржилт ирээдүйтэй тул цаашид гол анхаарлаа эдгээр ашигт малтмалуудад хандуулж судалгаа хийх шаардлагатай гэж судлаачид дүгнэсэн байна.

        Ашигт малтмалын нөөц:  Ашигт малтмалын хувьд тус аймагт 2004 оны байдлаар нийтдээ 40 орд, 359 илрэл, олон тооны эрдэсжсэн цэг, геохимийн, шлихийн, сарнилын хүрээ, геофизикийн аномалууд тэмдэглэгдсэн байна. Эдгээр дотор нүүрсний 29,  Битумний 1, Торфийн 3, Шатдаг занарын 1, Эрдсийн будгийн 5,  Давсны 8, Фосфоритын 7, Циолитын 1, Асбестын 15, Бал чулууны 4, Гялтгануурын 5, Хайлуур жоншны 1, Оптикийн түүхий эдийн 4, Гоёл чимэглэлийн чулууны 39, Талькийн 6, Элс хайрганы хольцын 4, Элсний 3, Цементийн түүхий эдийн 2,  Шилний түүхий эдийн 5, Барилгын чулууны 4, Өнгөлгөөний чулууны 4, Ванадийн 1, Төсөрийн 23, Магнезитийн 6, Хромны 7, Зэсийн 84, Никелийн 2, Кобелтийн 6, Висмутын 2, Бериллийн 3, Газрын ховор элементийн 5, Алтны 56, Цагаан алтны 1, Мөнгөний 4 орд байгаа тухай эрдэмтдийн судалгаанд дурьдсан байна. Үүнээс гадна Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ГБГ-ын орлогч дарга С.Баттулгын геологийн судалгааны ажлаас авсан мэдээллээр аймгийн нутаг дэвсгэрт 39 төрлийн ашигт малтмалын 37 орд, 376 илрэл байгаа нь тогтоогдоод байна.  

 

Мэдээ оруулсан : 2014-09-23 17:46:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.