Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт

Говь-Алтай аймгийн Байгаль орчны мастер төлөвлөгөө /2012-2020 он/, Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт /2012-2016 он/ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар дараах зорилтыг чиглэл болгон ажиллаж байна.

 
  • Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж,  хариуцлагыг өндөржүүлнэ.
  • Уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийх үзүүлэх сургалтыг зохион байгуулж харилцан туршлага судлуулах
  • Байгалийн нөөц ашиглан томоохон үйлдвэр үйлчилгээ эрхлэж буй аж ахуйн нэгжүүдэд дүйцүүлэх хамгаалах аргыг нэвтрүүлж, байгаль орчны аудитыг шат дараатайгаар хийж эхлүүлэх.
  • Алтны шороон ордуудын хууль бус  ашиглалтыг бууруулж, ХАМО-дын үйл ажиллагааг бичил уурхайн зохион байгуулалтанд оруулна.
  • ХАМО-ын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газруудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэнэ.
  • Нөхөн сэргээлт хийгдэж сумд хүлээлгэн өгсөн  талбайнуудад тавих хяналтыг тогтмолжуулж, дахин ухуулахгүй  байх арга хэмжээ авах
  • ХАМО-ын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орон орхигдсон, нөхөн сэргээлт хийгдээгүй үлдсэн газруудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэж , хамтран ажиллах.

       2014 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар аймгийн хэмжээнд ашиглалтын 22 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 22,1 мянган га талбайг буюу 0,15 хувийг,  хайгуулын 107 тусгай зөвшөөрөл  1238,2  мянган га талбайг буюу 8,75 хувийг  тус тус эзлэж байна.

     Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 22  аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас Цээл сумын нутагт 13527А, 15377А  тусгай зөвшөөрөлтэй “Алтай хүдэр” ХХК-ний “Таян нуур”-ын төмрийн хүдрийн уурхай, Бигэр сумын  нутагт MV-015636, MV017177  тусгай зөвшөөрөлтэй “Марко поло”ХХК-ний  “Хөх Сэрх-1”, “Хөх сэрх -2 ” алтны шороон ордны уурхай, Чандмань сумын нутагт 905A, 11965A, 14217A тусгай зөвшөөрөлтэй “Гоби Коулд энд Энержи” ХХК-ний “Зээгт”-ийн нүүрсний уурхай, Дэлгэр сумын нутагт MV017121 тусгай зөвшөөрөлтэй “Мандал алтай” группын "Хөв булаг"-ийн нүүрсний уурхай тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

      Дээрхи ашигт малтмалын тусгай зөвшөөрөлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдээс гадна Говь-Алтай аймгийн Дэлгэр, Бигэр, Чандмань, Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр, Баацагаан, Баянцагаан, Өлзийт, Жинст, Богд, баян-овоо, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумдын нутаг дэвсгэрийн  нийт 28998.6 км2 талбайг хамарсан Богд-4 талбайд “Сентрал Азиан Петролеум корпорейшн Лимитед” компаний охин компани болох Капкорп Монголиа ХХК 2009 оноос хойш 6 дахь жилдээ хайгуулын үйл ажиллагаахуулийн дагуу явуулж байна. Орон нутгийн зүгээс тус байгууллагын үйл ажиллагаанд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн дагуу байнгын хяналт тавин ажиллаж байна.

     Хариуцлагтай уул уурхайг хөгжүүлэх зорилт 2-ын хүрээнд Чандмань сумын Зээгтийн нүүрсний уурхай, Төгрөг сумын Хүрэнгол багт хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “Хүннүресурс” ХХК, Бигэр сумын “Хөх Сэрх-1”, “Хөх сэрх -2 ” алтны шороон ордны уурхайд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уул уурхайн үйлдвэрлэлийн явцад эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийг хэрхэн хийх болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үзүүлэх сургуулийг зохион байгуулан ажилласан.

Ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн жагсаалт

/2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар/

Дд Аймаг Дүүрэг ТЗ-ийн дугаар Талбайн нэр Талбайн хэмжээ (га) Эзэмшигч Хуулийн этгээдийн Ангилал Олгосон огноо Дуусах огноо
1 MV-017292 Алтай, Бугат Хонхор заг 1623,8 Салхит-Алтай дотоодын а.а.н Нүүрс 2013.04.08 2043.04.08
2 MV-015636 Бигэр Булаг 291,32 Маркополо дотоодын а.а.н Алт 2010.08.13 2040.08.13
3 MV-017117 Бигэр Булаг 321,71 Маркополо дотоодын а.а.н Алт 2012.09.07 2042.09.07
4 MV-017570 Бугат Хиагтын Сэврээ уул 14465,1 Могол интэрнэшнл дотоодын а.а.н Нүүрс 2014.07.09 2044.07.09
5 MV-017121 Дэлгэр Булагт 53,63 Мандал-Алтай групп дотоодын а.а.н Нүүрс 2012.09.06 2042.09.06
6 MV-009115 Есөнбулаг Нарийн овгор 26,5 Нутгийн хаш дотоодын а.а.н Бар/м 2005.01.10 2035.01.10
7 MV-017077 Тайшир Бор нуур 1097,4 Тайширын хүдэр дотоодын а.а.н Төмөр 2012.07.17 2042.07.17
8 MV-017580 Тонхил Хөндлөн уул 1399,32 Юниверсалминерал эксплорейшн дотоодын а.а.н Алт, Мөнгө 2014.07.28 2044.07.28
9 MV-001715 Төгрөг Хужиртын-Ам 42,69 Хүннү говь алтай дотоодын а.а.н Нүүрс 1999.07.01 2029.07.01
10 MV-005043 Төгрөг Хужирт булаг 51,69 Хүннү говь алтай дотоодын а.а.н Нүүрс 2002.10.28 2032.10.28
11 MV-005097 Төгрөг Хужиртын булаг 27,33 Хүннү говь алтай дотоодын а.а.н Нүүрс 2002.11.11 2032.11.11
12 MV-006387 Төгрөг Огторгын худаг 26,66 Мандал-Алтай групп дотоодын а.а.н Нүүрс 2003.10.04 2033.10.04
13 MV-015403 Төгрөг Хужиртын улаан ар 81,7 Хүннү говь алтай дотоодын а.а.н Нүүрс 2010.01.11 2040.01.11
14 MV-017540 Төгрөг Цахир 708,35 Венера-Алтай дотоодын а.а.н Нүүрс 2014.05.27 2044.05.27
15 MV-013527 Цээл Таян нуур 44,71 Алтайнхүдэр гадаадын 100 % х/о Төмөр 2008.04.11 2038.04.11
16 MV-015377 Цээл Таяннуур-1 123,82 Алтайнхүдэр гадаадын 100 % х/о Төмөр 2009.12.28 2039.12.28
17 MV-000905 Чандмань Зээгт 25 Гобикоул энд энержи дотоодын а.а.н Нүүрс 1997.12.30 2027.12.30
18 MV-011965 Чандмань Шар хоолой 256,56 Гобикоул энд энержи дотоодын а.а.н Нүүрс 2006.08.29 2036.08.29
19 MV-014217 Чандмань Шар хоолой 201,77 Гобикоул энд энержи дотоодын а.а.н Нүүрс 2006.08.29 2036.08.29
20 MV-017438 Чандмань Асгат 146,12 Гобикоул энд энержи дотоодын а.а.н Нүүрс 2013.12.13 2043.12.13
21 MV-017241 Шарга Алаг уул 402,54 Металл-Импекс дотоодын а.а.н Хөнгөн цагаан 2012.12.27 2042.12.27
22 MV-017389 Эрдэнэ Эрдэнэ-2 683,61 Минтекминералс дотоодын а.а.н Алт 2013.09.27 2043.09.27

 

 

Мэдээ оруулсан : 2014-10-22 11:22:11
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.