Аймгийн хэмжээнд ашигт малтмалын хүчин төгөлдөр 145 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 5 хувийг, үүнээс ашиглалтын 50 хайгуулын 95 тусгай зөвшөөрөл байна. Өмнөх оны тоо баримттай тулгахад ашиглалтын 1, хайгуулын 3 тусгай зөвшөөрөл хасагдсан байна.
Дээрхи тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 13 талбайд 6 уурхай үйл ажиллагаа явуулж байгаагаас 4 нь улирлын чанартай ажиллаж байна.
Эдгээр уурхайдаас “Мандал Алтай грүпп” ХХК-ий Хөв булгийн нүүрсний, “Гоби коулд энд энержи” ХХК-ий Зээгтийн нүүрсний, “Алтайн Хүдэр” ХХК-ий Таяннуурын төмрийн хүдрийн уурхайд нөхөн сэргээлт хийх хугацаа болоогүй, “Эн Си Жи Ти” ХХК-ий Хуурай, Болдгянтболд ХХК-ий алтны шороон ордын уурхайд нарийвчилсан хайгуул, “Цогц эрин транс” ХХК-ий Бөөрөгийн алтны шороон ордын уурхай нь олборлолтын үйл ажиллагаа тус тус явуулж нийт 11.5 гад техникийн нөхөн сэргээлтийг хийсэн байна.
Дээрх уурхайдын үйл ажиллагаа, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд 5, 9, 10 саруудад 3 удаагийн явцын хяналт шалгалтыг хийн зөвлөн туслах арга хэмжээг авч ажиллалаа.
2019 онд үйл ажиллагаа явуулсан 6 уурхайгаас 4 уурхайн тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг БОАЖ-ын Сайдын 2019 оны 10 сарын 28-ны өдрийн А/618 тушаалаар шинэчлэгдэн батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам ”-ын дагуу 12 сарын 24, 25 ний өдрүүдэд (“Алтайн хүдэр” ХХК-ий Таяннуур, “Гоби коулд энд энержи” ХХК-ий Зээгт, “Майн бласт” ХХК-ийн тэсрэх материалын үйлдвэр, агуулахын цогцолбор, “Эн Си Жи Ти” ХХК-ний Хуурайн алтны шороон ордын уурхай) хянан, хэлэлцэж хангалттай гэсэн үнэлэлтээр дүгнэн ажилласан.
Тайлан ирсэн боловч нөхөн сэргээлтийн ажлыг стандатын дагуу хийн хүлээлгэн өгөөгүй шалтгаанаар “Цогц Эрин Трансс” ХХК-ий Бөөрөгийн уурхайн тайланг дүгнээгүй байна. 2019 оны төлөвлөгөө батлуулаагүй “Мандал алтай грүпп” ХХК-ий Хөв булгийн уурхай, тайлан огт ирүүлээгүй “Болдгянтболд” ХХК-ний Зүүн сайрын ордын уурхай асуудал дээр онцгойлон анхаарч ажиллаж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөлийн дагуу үйл ажиллагаа явуулж буй давхардсан тоогоор 45 аж ахуйн нэгжийн 61 талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан бүртгэж байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх дансанд 22 сая төгрөгийг байршуулан ажилласан боловч журмын дагуу буцаан аваагүй тал дээр анхаарч буцаан олгох чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна.
Мөн дээрх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нь хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулахаас өмнө тухайн орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт бүртгүүлэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянуулан ажиллах үүрэгтэй боловч бүртгүүлэлгүй сумын Засаг даргаар төлөвлөгөөг шууд батлуулан ажиллаж буй зөрчил гарсаар байна. 2019 онд 45 аж ахуйн нэгж 61 талбайд ажилласнаас тус газарт 27 ААН 35 төлөвлөгөөг хянуулан сумаараа батлуулж ажилласан байна.
Мэдээ оруулсан : 2020-03-15 11:00:00