Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говийн их дархан цаазат газрын А хэсгийн орчны бүсийн сумдын Эко клубуудын туршлага судлах уулзалт зохион байгууллаа

ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Алтай сумын ИТХ, орчны бүсийн зөвлөлтэй хамтран Алтайн өвөр говийг хамарсан ГИДЦГ-ын “А” хэсгийн орчны бүсийн сумдын ажлын уялдаа, үйл ажиллагааг идэвхижүүлэх, их говийн эко системийг тэнцвэржүүлж, байгаль орчныг хамгаалах талаар орон нутагт тулгамдсан асуудал, тавигдсан зорилтыг хангахад байгаль хамгаалах клубын оролцоо үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, туршлага солилцох, хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, нутаг орноороо бахархах бусдад сурталчилан таниулах сэтгэхүйг төлөвшүүлэхэд зорилгоор 2015 оны 9 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Алтай сумд зохион байгууллаа.

            Чуулга уулзалтанд Цогт сум “Хавтгай”, Эрдэнэ сум “Ээж уул” “Их говийн багуучууд”, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумдын эко клубын хүүхдүүд хамрагдаж мөн туршлага судлах зорилгоор Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн “Цэцэгчин, 2 дугаар сургуулийн “Амьдралын нахиа”, 3 дугаар сургуулийн “Бөхөн”, Тайшир сумын “Мөнх ногоон Тайшир”, Төгрөг сумын “Та байгалийн эзэн” зэрэг  14 эко клубын нийт 90 хүүхэд чуулга уулзалтанд оролцлоо.
             Тус чуулга уулзалтаар Алтай сумын бүтээн байгуулалт, байгаль орчинтой танилцан, хүүхдүүдийн дунд зарласан “Бидний говь” сэдэвт шүлэг, гар зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдийг нийтэд дэлгэн байр эзлүүлэн шагнаж, чуулганы төлөөлөгч хүүхдүүдэд “Мэдээлэл харилцаа”, “Тогтвортой хөгжил ба хандлага” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулж, харилцан ярилцаж, гар бөмбөгийн холимог багийн тэмцээн зохион явуулж, “Өглөөний хүн” уулзалт ярилцлага өрнүүлэн, Алтай сум, МУ-ын баатар Дүгэрийн Гуулингийн нэрэмжит Цэргийн гавъяаны одонт ХЦ-ийн 0214 дүгээр ангитай танилцаж, Хилийн багана үзэх зэрэг арга хэмжээг зохион байгуулсан нь эко клубын хүүхдүүд нөхөрсөгөөр бие биетэйгэй танилцаж, арга туршлагаа хуваалцлаа.

 

 

 

Мэдээ оруулсан : 2015-10-15 16:07:57
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.