Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн үндэсний чуулганд оролцсон тухай

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор сайн дурын үүсгэл санаачлагын байгууллагыг дэмжиж, хамтран ажиллах, нөхөрлөлийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, байгалийн нөөцийн хамтын менежментийг хөгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг Улаанбаатар хотод 2015 оны 5 дугаар сарын 14-15 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

          Үндэсний чуулганд байгаль орчноо хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг(ой, ус, ховордсон ан амьтан, ургамал, байгалийн дагалдах баялаг, бэлчээр, тусгай хамгааллтай болон байгалийн үзэсгэлэнт газар г.м.) нөхөрлөл, бүлгүүд, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн удирдлага, байгаль орчны чиглэлийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл нийт 800 орчим хүн, тус аймгаас 20 нөхөрлөлийн 25 төлөөлөгч оролцлоо.

           Чингэсийн талбайд чуулганы төлөөлөгч байгаль хамгаалах нөхөрлөлүүд гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж тус аймгаас 6  нөхөрлөл суль, сулихар, малын тоног хэрэгсэл, хужир, эсгий эдлэл, ноос ноолуураар хийсэн бэтээлүүдээ сурталчилан борлууллаа.

         Үндэсний чуулганы үеэр байгаль орчноо хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд учирч буй бэрхшээл, түүнийг арилгах арга зам, байгалийн нөөцийн хамтын менежментэд оролцогч талуудын харилцан хүлээх үүрэг, хариуцлага, хамтын ажиллагаа, төрөөс нөхөрлөлийн талаар баримтлах бодлого,  эрх зүйн орчин, үйл ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.

           Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг төлөвшүүлж, нөхөрлөлийг урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй манай орны хувьд байгаль орчноо хамгаалж, унаган төрхөөр нь хадгалан авч үлдэх, хяналт тавих чухал арга хэрэгсэл гэж үзэж байна.

          Чуулганд оролцогч нөхөрлөлүүдийн төлөөлөгчид Монгол эх орны өнөө болон ирээдүй хойч үеийн минь аз жаргалтай амьдралын баталгаа болсон онгон дагшин байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь бидний ариун нандин үүрэг гэдгийг гүнээ ухамсарлаж,

        Байгаль хамгаалах нөхөрлөлүүд байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ хүч хөдөлмөрөө хоршин байгалийн нөөц баялгаа зүй зохистой, хариуцлагатай ашиглах замаар өөрсдийн болон нутаг орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломжтойг ухамсарлаж

          Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага,олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд, байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд хандан Зөвлөмжийг боловсруулан сонордуулсан.

            Чуулагны үеэр Тус аймгийн Ээж хайрхан нөхөрлөл  шилдэг нөхөрлөлөөр шалгарсан ба Эрдэнэ сумын Гантиг хайрхан нөхөрлөлийн ахлагч  Ш.Доржготов байгаль орчны Тэргүүний ажилтан цол тэмдэгээр тус тус шагнагдлаа.

 

Байгаль хамгаалах нөхрлөлүүдийн чуулганы нээлттэй  өдөрлөг

Төрийн ордон  “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нөхөрлөлүүдийн үндэсний чуулганы нээлт, илтгэл,

                                        зочид төлөөлөгчид санал хүсэлт хэлж байгаа байдал 

 

 

 

Аймгийн зарим нөхөрлөлийн гишүүд төрийн одон медаль гардан авч байгаа нь

 

Мэдээ оруулсан : 2015-05-28 15:16:57
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.