Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээлэл

           Ашигт малтмалын газрын вэб сайтанд мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 3701 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 14849.5 мянган га талбайг буюу 9.5 хувийг эзлэж байна. Үүнээс 1508 нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 1330,1 мянган га талбайг буюу 0,9 хувь, 2193 хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 13519,7 мянган га талбайг буюу 8,6 хувийг тус тус эзлэж байна.   

           Говь- Алтай аймгийн хэмжээнд авч үзвэл  ашигт малтмалтын  хүчин төгөлдөр 199 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 1526,2 мянган га талбайг буюу 10,7 хувийг, үүнээс 28 ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 25,5 мянган га талбайг буюу 0.1 хувь, 171 хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 1500,6 мянган га талбайг буюу 10,6 хувийг тус тус эзлэж байна.

          Дээрхи тоо баримтыг 2015 оны 03 дугаар сарын судалгаатай харьцуулахад  ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эзлэх талбай улсын хэмжээнд 2 хувиар, аймгийн хэмжээнд 3,1 хувиар тус тус өссөн байна.

 

Мэдээ оруулсан : 2016-04-07 15:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.