Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох, бүсэд мөрдөх журмын төсөл

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

           Говь-Алтай аймгийн Засаг даргын хамтарсан

                                                         2022 оны ... дугаар сарын ....-ны өдрийн..../.....

дугаар тушаал, захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

ЕСӨНБУЛАГ СУМЫН АГААРЫН ЧАНАРЫГ

 САЙЖРУУЛАХ БҮСЭД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журмыг Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд орших иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Хоёр.Агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ

2.1.Угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсэд  байрлах түр болон байнгын оршин суугч гэр хорооллын айл өрхүүд яндангаа хөөлөх, зуухаа сайжруулах ажлыг үе шаттай зохион байгуулах;

2.2.Агаарын чанарыг сайжруулах бүсэд усан халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд зуухны яндандаа шүүлтүүр суурилуулах;

2.3.Агаарын  чанарыг сайжруулах бүсэд орших түргэн үйлчилгээний цэг, дугуй засвар, автомашин засвар, угаалгын газрууд зориулалтын бус түлш буюу хаягдал дугуй, ашигласан тос масло, хуванцар, нийлэг уут гэх мэт хог хаягдлыг шатаахгүй байх;

2.4.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох  тэр бум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд 108 сая мод тарих хөтөлбөрийг  дэмжин ажиллах;

2.5.Агаарын чанарыг сайжруулах бүсэд орших гэр хорооллын айл өрхүүд  хог хаягдлаа зориулалтын  хогийн саванд ангилан, цуглуулах дадал бий болгох;

2.6. Агаарын чанарыг сайжруулах бүсэд байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллага нь хөрс бохирдуулах энгийн ариун цэврийн байгууламжийг “Нүхэн жорлон, угаадасны нүх” техникийн шаарддлага MNS 5924:2015 стандартад  нийцүүлэх;

 

2.7.Агаарын бохирдлыг бууруулах шингэрүүлсэн хийн түлш, бусад эх үүсвэрийг ашиглах боломжыг судлах;

 

                                     Гурав.Төрийн байгууллагуудын чиг үүрэг

3.1.Энэхүү журмын хэрэгжилтийг Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газар мэргэшил арга зүйгээр, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв агаарын бохирдлын холбогдох мэдээллээр хангаж, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллана;

3.2.Агаарын тухай хууль тогтоомж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй төрийн  бодлого, шийдвэрийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана;

3.3.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;

3.4.Хог тээвэрлэлтийг  эрчимжүүлэх, хуваарийн дагуу ачих;

3.5.Олон улсын төсөл хөтөлбөрийн газартай хамтран айл өрхийг цахилгаан халаагуурт нэвтрүүлэх;                    

3.6.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэн,  айл, өрх, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийг гаргаж, мэдээллийн сан үүсгэн, хөтлөх;

        3.7.Бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын боридлоос үүдэлтэй өвчлөлөөс  эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Эрүүл мэндийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв хамтран зохион байгуулна;

                                       Дөрөв.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх,  үүрэг

4.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд орших иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.1.1.Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, байгаль орчны мэргэжилтнийг шаардлагатай тохиолдолд өөрийн эзэмшилд нэвтрүүлж, түүний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

4.1.2.Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалах зорилгоор дотоод орчны агаарын чанараа сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.1.3.Иргэдийн агаарын бохирдолд өртөх өртөлтийг бууруулах зорилгоор зохион    байгуулах сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох;

4.1.4.Агаар хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

4.1.5.Энэхүү журмын 2.3-д заасан зөрчил гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагыг холбогдох байгууллагад тухай бүр мэдээлэх;

4.1.6.Энэхүү журмын 2.7-д тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах;

4.1.7.Хуульд заасан бусад эрх, үүрэг;

                                                Тав.Хариуцлага

5.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ;

5.2.Журмын хэрэгжилтэд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хяналт тавьж ажиллана;

                                          Зургаа.Хүчин төгөлдөр болох

6.1.Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэнээс эхлэн дагаж мөрдөнө.

                                                             ---oOo---

 

Мэдээ оруулсан : 2022-05-17 17:31:22
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.