Байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлс, нэн ховор, ховор амьтан, ургамал, тэдгээрийн тархац нутгийг хамгаалах, газрын доройтлыг нөхөн сэргээх зорилгоор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4212624,3 га буюу 29.78 % нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт, 1765137.23 га талбай буюу 12.47 %-ийг нь орон нутгийн тусгай хамгаалалтад тус тус аваад байна.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, судалгаа шинжилгээ явуулах, экотуризм хөгжүүлэх зорилгоор Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаад үйл ажиллагаа явуулж байна.
дэлгэрэнгүй мэдээллийг http://govi-altai.nature.gov.mn/subInformation/6 үзнэ үү
Мэдээ оруулсан : 2014-10-08 12:09:46