Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ойн нөөц, ашиглалт, хамгаалалт

Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ

Ойн нөөц баялаг. Говь-Алтай аймгийн ой нь Төв Азийн мужийн Монгол Алтайн хошуунд багтаж байгаа бөгөөд энэ бүсийн ойд зөвхөн арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээний үйл ажиллагаа явуулж болно.  Жаргалан, Тайшир, Есөнбулаг Шарга, Халиун сумдын нутагт хэсэг, төгөл хэлбэрээр ургасан шинэсэн болон улиасан ой байна. Байгаль орчны Сайдын 1996 оны 230 дугаар тогтоолоор ойн санг 4 бүс болгон хувааснаас Говь-Алтай аймгийн ой нь 1-р бүсэд багтдаг. Энэ бүсийн ойд зөвхөн арчилгаа цэвэрлэгээний огтлолт, ойжуулалт, ойг нөхөн сэргээх арга хэмжээний үйл ажиллагаа явуулдаг.

            Заг болон говийн бутлаг ургамлыг хөдөөгийн хөдөлмөрчид түлшний хэрэгцээнд ихээхэн хэмжээгээр ашиглаж байна. Аймгийн хэмжээгээр нийт малчин өрхийн 50 хувь нь хөр аргал, бусад төрлийн түлш хэрэглэж байгаа бөгөөд жилд дундажаар заг бүхий нутагт амьдардаг 2000 гаруй өрх хамгийн багаар бодоход 4000 гаруй м3 заг түлшинд хэрэглэж байна. Мөн түүнчлэн шар мод, хармаг, шаваг,  сухай, тооройг нилээд хэмжээгээр түлшинд хэрэглэж байгаа юм. Эдгээр нь хөрсний элэгдэл, элсний нүүлтэд муу нөлөө үзүүлж байгаа боловч өнөөгийн тээвэр шатахууны үнэ нэмэгдсэн, малчин иргэдийн амьдралын төвшин тийм сайнгүй байгаа зэргээс гарцаагүй байдалд заг болон говийн бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрч  байгаад дүгнэлт хийж, шаардагдах арга хэмжээ авах хэрэгтэй байна

 

                                                      Ойт нутгийн эзлэх хувь

д/д

Төрөл

2009-2010

2011-2012

Зөрүү

1

Шинэсэн ой

8845

8845

-

2

Засаг ой

1925655

1673470

252185

 

 

Шинэсэн болон улиасан ой бүхий сумд

Д/д

Сумдын нэр

Ойн талбай

Хувь

1

Жаргалан

3179

35.9

2

Шарга

380

4.3

3

Есөнбулаг

1329

15.0

4

Халиун

3829

43.3

5

Тайшир

128

1.5

6

Аймгийн дүн

8845

100

 

Аймгийн шинэсэн ойн сан 8845га.  Үүнээс ойгоор бүрхэгдсэн газрын талбай нь 8635 га. Аймгийн ойн сангийн 8599 га буюу 99.6%-ийг шинэсэн ой, 36 га буюу 0.4%-ийг улиасан ой /Жаргалан сум/ эзэлж байна.

            Таксацын үзүүлэлт. Аймгийн хэмжээгээр огтлогдсон талбай 165 га, огтлолтын улмаас сийрэгжиж ой бүхий талбайгаас  хасагдаж болзошгүй болсон 185 га ой судлагдсан байна.

Ойн өтгөрөл нь 0.3-0.6-ийн хооронд хэлбэлзэж байгаа нь байгалийн аясаар сэргэн ургалт муу байгаль цаг уурын байдлаас шалтгаалан ой нь сийрэгжиж байгаатай холбоотой. Ой бүхий газар нутаг нутгийн онцлог байдал, абйгаль цаг уурын нөхцөл, ойн ургах орчин, хэвшинж, ургамалжилт, ойн сэргэн ургалтын байдлаас шалтгаалан ойн, түймэр, ойн хөнөөлт шавьжны тархалт байхгүй.

Заган ой. Алтай, Бугат, Бигэр, Цогт, Шарга, Цээл, Төгрөг, Халиун, Эрдэнэ, Тонхил зэрэг 10 сумын нутгаар заг нь ой ба тармаг хэлбэрээр тархан ургасан байна. Бага хэмжээний талбайд тоорой, сухай, хармаг ургасан байна. Эдгээр нь нийт 1673470 га-д тархан ургасан байна.

Ойн сан бүхий газар нийт 1221267 га газрыг эзэлж байна. Ойн сан бүхий газарт ойгоор бүрхэгдсэн газар 1215229 га буюу 99.5 хувийг, ой модыг нь огтолсон газар 5724.8 га буюу 0.4 хувийг, ойн сангийн бусад газар 313 га буюу 0.02 хувийг тус тус эзэлж байна.

 

Ойн сан бүхий газрын өөрчлөлт (га)

ГАЗРЫН НЭГДМЭЛ САНГИЙН АНГИЛАЛ

2007-2008

Зөрүү

 

2010-2012

Зөрүү

 

ОЙН САН БҮХИЙ ГАЗАР

1221267

0.0

 

 

 

Ой, модоор бүрхэгдсэн газар

1215229

0.0

 

 

 

Мод үржүүлгийн газар

 

-

5

5

 

Ой модыг нь огтолсон газар

5724.8

0.0

 

 

 

Ой тэлэн ургах нөөц газар

-

-

 

 

 

Ойн сангийн бусад газар

313

0.0

 

 

 

 

Ойн зохион байгуулалт. 1994 онд анх заган ойн зохион байгуулалтын ажил хийснээс хойш дахиж хийгдээгүй юм. 2011 онд Улсын төсвийн хөрөнгөөр тус аймгийн заган ой бүхий 10 сумын нутагт ойн сангийн тооллого зохион байгуулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “ОХСТ”ХХК (Эрдэнэ сум), “Гранд форест” ХХК (Цогт, Бигэр, Цээл , Халиун, Төгрөг, Шарга сум), “Гурван сээр”ХХК (Алтай, Бугат, Тонхил сум )-уудтай гэрээ байгуулан хээрийн судалгааны ажлыг хамтран  гүйцэтгэсэн. Энэ судалгаа тооллогийн дүнгээс хархад заган ойн тархалтын хэмжээ 252185 га талбайгаар багассан дүн байна. Энэ нь 1994 оны ой зохион байгуулалт хийхдээ зураг зүйн өгөгдөлөө буруу өгсөнөөс багассан гэж үзэж байгаа юм.

Ойг хамгаалах үзүүлэлт Онцгой бүсийн ойд нийт ойн сангийн 6335 га/71.6%/, хамгаалалтын бүсийн ойд 2510 га/28.4%/ ой тус тус хамрагдаж байна.

Ойн сангийн бүх талбай 8635 га буюу 97.6%-ийг байгалийн ой, 40 га буюу 0.5%-ийг тармаг модод, 165 га буюу 1.9%-ийг огтолсон талбай, 0.05-ийг ойн цоорхой тус тус эзэлж байна.

 

Хөнөөлт шавьж хортон. 2012 оны байдлаар Жаргалан сумын нутаг Хасагт Хайрхан уулын УТХГазрын Баян голын аманд 160га талбай хортонд нэрвэгдсэн судалгаа гарсаны дагуу Байгаль орчин ногоон хөгжлийн яаманд санал тавьж 2013-2014 оны хооронд 4304 га талбайд ойн хортоны судалгааны ажилыг зохион байгуулж 2305га талбайд хортонтой тэмцэх үйл ажиллагаа явуулна

Ой хээрийн түймэр, хамгаалах зурвас. Манай аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр гарч байгаагүй учир түймэрт нэрвэгдсэн газар болон түймрээс хамгаалах ойн зурвас байхгүй болно

Ой ашиглалтын үзүүлэлт

 Мод бэлтгэсэн талбайн хэмжээ. Аймгийн хэмжээгээр огтлогдсон талбай 165 га, огтлолтын улмаас сийрэгжиж ой бүхий талбайгаас  хасагдаж болзошгүй болсон 185 га ой судлагдсан байна.

Ойн сан бүхий газарт 125907.6 га талбайд хохирол учирснаас мод бут, сөөг, загийг устгасан 125906 га газар байна.

2012 онд ойн санд учирсан хохирлын хэмжээг 2009 оныхтой харьцуулахад мод бут, сөөг загийг нь устгаснаас ойн сан бүхий газрын хэмжээ урьд жилээс 120000 га-гаар нэмэгдсэн байна.

Алтай, Цээл, Эрдэнэ сумуудад загийг түүж ахуйн хэрэгцээндээ ашигласнаас болж заган ой ихээр устаж үгүй болж байна. Мөн Хөхморьт, Баян-Уул зэрэг сумдад бутлаг ургамал болох шаваг, тэсэгийг  ихээр түлшинд хэрэглэж байгаа энэ нь цөлжилтөнд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг болж байна.

Ойг нөхөн сэргээх үзүүлэлт

2008 оноос эхлэн 2012 оны хугацаанд  140 га-д “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн энэ онд Хөхморьт сумын “Элсний яргуй” нөхөрлөл 5 га, Гуулин тосгоны иргэн Д.Энэбиш 5 га, нийт 10 га-д, “Ойн зурвас” байгуулах ажлын хүрээнд Бигэр сумын Өөшийн гол иргэн Д.Чүлтэм 5 га, Цогт сумын “Жаргалант” нөхөрлөл 5 га, Есөнбулаг сумын “Ногоон нөхөрлөл” 5 га, Есөнбулаг сумын иргэн Ө.Наранбаатар 5 га талбайд тус тус ойн зурвас байгуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг дунджаар 81,1 хувийн амьдралттай хүлээн авлаа.

            Мөн 2004 оноос эхлэн нийт 419 га талбайд “Ойжуулалт”-ын ажилыг зохион байгуулж нийт улсын төсвийн хөрөнгөөс 87990000 төгрөг зарцуулсан байна.  Цогт сум Баянтоорой тосгон ГИДЦГ-ын ХЗ-ны ботаникийн цэцэрлэг 6,6га, Есөнбулаг сум “Ногоон байгууламж” төсөл 10га, Халиун сум “Намалзахын хишиг ” хоршоо 10га, Бугат сум “Цэцэрлэгжүүлэгч” хоршоо 3,4га, Есөнбулаг сум ЕБ 11 жилийн 1-р сургууль 6,6га, Есөн булаг сум Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс 4.3 га Шарга сумын “Дунд шарын гол” ХХК 10 га, Дарив сумын н.Цэемаа 5 га, Бигэр сумын иргэн Б.Нэргүй нарын 5 га талбайд тус тус ойжуулалтын ажил хийж гүйцэтгээд байна.

         Жил бүр  “Ойн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь заалт, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зарлах тухай”  Монгол улсын Ерөнхийлөгчийн  2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих, орчноо цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд бүх сумдад “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн төлөвлөгөө боловсоруулж ажиллаж байна.

Мөн  “Монголоо ногооруулъя” аяны хүрээнд аймгийн хэмжээгээр амжилттай зохион байгуулсан. 2012 оны байдлаар “Мод, цэцэг тарихын ач холбогдол, мод, зүлэг, цэцэг  тарих, арчлах талаар  сургалт” болон мод тарих гарын авлага, ном, модны тарьц суулгац, мандалын цэцэг, зүлэгний үр, тасалгааны цэцгийн үзэсгэлэн худалдааг тус тус зохион байгуулсан. Дээрхи арга хэмжээнд давхардсан тоогоор нийт 684 ААНБ, 5784 иргэн оролцож 71355 мод тарьж, 38401.2 мянган төгрөг зарцуулсан.

Алтай хотын хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг улсын төсвийн хөрөнгө /200 сая төг/ -өөр гүйцэтгүүлж аймаг байгуулагдсаны 70-н жилийн ойгоор ашиглалтанд оруулсан.

Ойжуулалтын ажил нь сүүлийн 2 жилийн хугацаанд  хийгдээгүй төсөв мөнгө бага учир говь хээрийн бүсэд ойжуулалт хийхэд арчилгаа хамгаалалт муутайгаас  ой зурвас байгуулах ажлыг 2011-2012 онуудад зохион байгуулж 45 га талбайд ойн зурвасын ажил хийж хүйцэтгээд байна.

 

Мэдээ оруулсан : 2014-10-08 19:04:17
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.