Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн биологийн төрөл зүйл, хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх арг хэмжээ

       Амьтны аймгийн нөөц баялаг:

Говь-Алтай аймаг амтны аймаг, газарзүйн мужлалаар уулархаг азийн доод мужийн Монгол,Төвдийн болон тал хээр, говийн дээд провинц, Баруун хойт монгол, хойд хээр, баруун говийн тойрогт тус тус хамаарагдана.

Говь-Алтай аймгийн нутагт тархсан агнуурын ач холбогдолтой 30 гаруй зүйл амьтанаас 16-н зүйл нь дархан цаазтай амьтан юм. Нэн ховор амьтны тоонд тахь, хавтгай , бөхөн, цөөвөр чоно, мазаалай , төвд үнэг , цоохондой , эрээн хүрэн зэрэг амьтад орно. Монголын улаан номонд орсон 23-н хөхтөн амьтдаас16, арван есөн зүйл шувууны 3, зургаан зүйл хоёр нутагтан хэвлээр явагчийн 4 зүйл нь тус аймгийн нутагт оршино. 

Амьтны тархалт нягтшилт

            Халиун бугын тархац, нягтшил, сүргийн бүтэц 

Халиун буга (cervus elaphus) нь  Хээрийн судалгаанд тэмдэглэгдсэн хэрэглэгдхэүүнд дүгнэлт  хийхэд Говь-Алтай аймгийн 3 сумын нутагт  халиун буга тархсан байна.                 

                                                                                Хүснэгт. Халиун бугын тархац

Үзүүлэлт

Коодинат

Талбай /км2/

Буга

Согоо

Ажиглагдсан  тоо

Тархац талбай /км2/

Нөөц

Нягтшил /1000га/

Жаргалан сум Хуст уулын өвөр

95.22.811

46.42.508

36

5

8

13

170

61

0,3

Тонхил сум Хулдын гол

93.33.417

45.51.622

20

4

 

4

210

42

0,2

Шарга сум Их булгийн орой

95.40.000

46.44.156

60

7

14

21

100

35

0,3

НИЙТ ДҮН

 

116

16

22

38

440

138

0,3

Сорилын 3 цэгт бүгд 116 км2 талбайд   3 бугын сүрэгт  16 буга, 22 согоо ажиглагдаж, тэмдэглэгдсэн байна.  Буга Согооны харьцаа 1:1,3 байгаа нь үржлийн чадавхи хэвийн байна. Говь-Алтай аймгийн халиун  бугын нийт нөөц  440 км2 нутагт 138 бугын нөөцтэй /хүснэгт №2/ гэж тогтоогдсон бөгөөд түүний 61 толгой буга нь Жаргалан сумын нутагт, хамгийн их нягтшилтай буюу 1000га-д талбайд 0,3 нягтшилтай байв.

        Нийт бугын 37,6% буюу 6 нь идэр/ 5-10 насны буга/, 56,4% буюу 9 нь 1-4 насны залуу дайрь байв. Согооны сүргийн 31,8%-г  илий /зоргол/, байгаа нь бугын өсөх биологийн  үржлийн чадамж хэвийн хэмжээнээс бага юм.

        Хүснэгт. Тэмдэглэгдсэн бугын сүрэг

Сумын нэр

Газрын нэр

Буга

Согоо

Бүгд

Буга

Дайр

Бүгд

Согоо

Илий

Бүгд

Жаргалан

Хуст уулын өвөр

1

4

5

6

2

8

13

Шарга

Их булгийн орой

2

5

7

9

5

14

21

Тонхил

Хулд гол

3

1

4

 

 

 

4

Дүн

6

10

16

15

5

22

38

Аргаль хонины тархац, нөөц, нягтшил, сүргийн бүтэц

           2001 онд хийсэн аргаль хонины неецийн үнэлгээний тайланд Говь-Алтай аймгийн хэмжээнд 6364 км2 талбайд 380 орчим аргаль хоньтой гэж үнэлжээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Б.Мөнхцог, Г.Наранбаатар нарын 2007 оны сүүлээр хийсэн Говь-Алтай аймгийн нөөцийн үнэлгээгээр аргаль хонь 4.597 мянган га нутагт 484±24 толгой аргаль хонины нөөцтөй гэжээ. Харин аргаль хонины байршил нутгийн хэмжээ 2001 оныхоос 27.3%-иар буурсан болох нь тогтоогдсон байна.

Хүснэгт. Аргаль хонины тархац, нөөц

Сумдын нэр

Сорьц талбай км2

Ажиглагдсан тоо

Нийт талбай км2

Нөөц

Нягтшил /1000га/

1

Бигэр

68

17

112

28

0,8

2

Тайшир

10

6

100

60

0,6

3

Цогт

74

8

187

20

0,2

4

Эрдэнэ

32

10

225

70

0,3

 

Нийт дүн

184

41

624

178

0,4

Аргаль хонины 1000 га дахь нягтшилтыг 6 үндсэн популяциар тодорхойлсон бөгөөд хамгийн өндөр үзүүлэлт 0.8 нь Бигэр, 0.6 нь Тайшир сумын Овоон хар уул, Дулаан хар ууланд тогтоогдсон юм. 1000 га дахь хамгийн бага нягтшилт нь 0.2 байсан нь Цогт сумын Эдрэнгийн Хөх дэл уул зэрэг газруудад хамаарагдаж байв. Судалгааны явцад тохиолдсон 6  сүргийн 41 бодгаль аргаль хонийг нарийвчлан ажиглаж сүргийн бүтцийг тодорхойллоо. Сүргийн  12.2% нь угалз, 73.2% нь аргаль хонь, 7.3% нь төлөг, 7.3% нь хурга байна.

Тахийн шар нуруу, Аж богд нуруу, Хар хайрхан, Майхан ус, Эдрэнгийн нуруу, зэрэг газруудад өмнөх судлаачид аргаль хонь тэмдэглээгүй байна. Харин Атас-Энгэс, Хөшөөтийн нуруунд 2007 онд 7 аргаль тэмдэглэсэн бол 2011 онд 14 аргаль хонь үзэж бүртгэсэн байна.  

Хүснэгт. Аргаль хонь тэмдэглэгдсэн байдал

Газрын нэр

2007

2009

2011

Тахийн шар нуруу

-

14

-

Аж богд нуруу

-

13

-

Хар хайрхан

-

9

-

Идрэнгийн нуруу

-

7

8

Атас-Энгэс-Хөшөөт

7

14

-

Цахирын хад

25

26

6

Дөтийн даваа-Тоонот

25

-

 

Нийт

57

83

14

 

Тайшир сумын Цахирын хад орчимд 2007 онд 25 аргаль хонь харсан бол 2009 онд 26 аргаль хонь харсан байна.. Бид 2011 онд 6 аргаль харлаа. Энэ нутгийн аргаль хонь нь тогтмол байршилтай, нөхөн төлжил хэвийн явагдаж байгаа төдийгүй нутгийн иргэд сайн хамгаалдаг байна.

                                                                                             Хүснэгт. Аргаль хонины тархалт          

Хамрагдах сум

Тархсан газрын нэр

Тархсан талбай км2

1

Бигэр

Бурхан буудай, Нартын дух

112

2

Тайшир

Овоон хар уул, Дулаан хар уул

100

3

Цогт

Эдрэнгийн нуруу. Хөх дэл уул

187

4

Эрдэнэ

Суман хад уул

225

 

Нийт

624

Нийт тоологдсон угалзыг насны байдлаар нь ангилан үзвэл 3 (60%) нь дунд насны, 2 (40%) нь залуу угалзууд эзэлж байна. Хөгшин болон залуу угалзыг тооцолгүйгээр нөхөн үржлийн чадавхитай, өөрийн гэсэн сүргийг үүсгэх чадал бүхий ид насны угалз болон хомийн хоорондох харьцааг гаргахад 1:10 байв.

Аргаль хонины  сүрэглэлийн байдал

Нийт 6  сүрэг тохиолдсоноос угалзын 2 сүрэг  1-3 бодгалиар, хомийн 4 сүрэг  3-17-ээр сүрэглэнэ. Угалз: хомийн тооны харьцаа  1:6, үржлийн насны хомьд харьцуулвал   1 угалзанд 10 хомь ноогдож буй нь нөхөн үржих биологийн чадавхи хэвийн харагдаж байгаа боловч төлжилт муу байгаа нь сүргийн хээлтүүлэгч угалз ховордсонтой холбоотой байж болох юм. Угалз, хомийн харьцаа 1:6 гарч байгаа нь магадлал өндөр

Хүснэгт. Аргаль хонины сүрэглэлийн байдал.

Сүргэлэлт

сүрэг

бодгаль

сүргийн %

бодгаль%

1-5

2

5

33,3

12,2

6-10

3

19

50

46,3

11-15

 

 

 

 

16-20

1

17

16,7

41,5

21-25

 

 

 

 

Дүн

6

41

100

100

          Төллөсөн хомь, сүргийн нөхөн төлжилт, насны бүтцийг нөхцөлдүүлэгч хурганы тооны харьцаа 10:1 буюу 10 хомьд 1 хурга ноогдож нөхөн төлжилт 10% байна. Хомь:төлөг 10:1,төлөг: хурга нь1:1 байгаа нь нөхөн үржил сайн биш байна.Энэ нь эхийн төллөлт 10% /бага/ гарсан нь  төлийн 30-50%  нөхөн үрждэг гэж тооцдог ийм учир төлжилт  бага байгаа юм.

          Нийт тэмдэглэсэн 41 аргаль хониноос  5 буюу 12,2% угалз,  30 буюу 73,2 % нь төллөх хомь, 3 буюу 7,3% нь төлөг, 3 буюу 7,3 % нь хурга байлаа. Нийт 5 угалзаас 1-3.5 настай угалз 2, 4-5.5 настай угалз 3 тохиолдож тэмдэглэгдсэн байна.

Угалзын сүрэглэлийн байдал.

 Судалгааны   ажиглалтанд  нийт 5 угалз тэмдэглэгдэж тоологдсон угалзыг насны байдлаар нь ангилан үзвэл 3 (60%) нь дунд насны, 2 (40%) нь залуу угалзууд эзэлж байна.

Хүснэгт. Угалзын сүрэглэлийн байдал

 

Сүрэглэлт

Сүрэг

Бодгаль

Сүргийн %

Бодгаль%

1-5

2

5

 

 

5-10

 

 

 

 

10-15

 

 

 

 

Нийт

2

5

100

100

Янгир ямааны тархац, нөөц, нягтшил, сүргийн бүтэц

Янгир ямаа  нь ( Capra sibirica Pall, 1776 )   Говь-Алтай аймгийн хэмжээнд нэлээдгүй тархсан төдийгүй зарим хамгаалалттай газрууд болон нутгийн шүтлэгтэй, тахидаг уул овоо бүхий газруудад байршил, тоо толгой нь тогтвортой байдаг байна. Аймгийн хэмжээнд Аж богдын нуруу, Хөвчийн нуруу, Хустын нуруу, Буурлын нуруу, Гичгэнийн нуруу, Эмээлцэг уул Чандмань хайрхан зэрэг газрууд янгир ямааны нөөц ихтэй газруудад орж байна..

            Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хийсэн хээрийн судалгааны явцад  Алтай сумын Аж богд, Баян уул сумын Модот уул, Өлийн даваа, Бигэр сумын Бурхан буудай, Бугат сумын Хөвчийн нуруу, Алаг хайрхан, Зэст уул, Дарив сумын Сутай уул, Хайч, Хөвчийн ам, Хөх морьтын Бэрх уул, Жаргалан сумын Жаргалант уул, Тайшир сумын Их шүлүүстэй уул, Тонхил сумын Ямаат уул, Сутай уул, Хустын нуруу, Бамбагар ямаат уул, Цээлийн Таянгийн нуруу, Цогтын Эдрэнгийн нуруу, Ээж хайрхан уул, Шар дэвсэг,  Эрдэнэ сумын Эдрэнгийн нуруу, Ар далангийн нуруу, Модон  овоо, Өвөлжөөний хамрууд,  Хараат, Базагч уул,  Цагаан уул, Өлийн овоот уул, Шарга сумын  Хасагт хайрхан буюу Их булгийн орой, Баянголын эх, Сандраагийн улаан уул, Хөх уул, Буурлын нуруу, Их хүрэн уул, Чандмана сумын Чандмана уул, Гичгэнийн нуруу буюу Найтаастын эх, Өлийн овоот уул, Эмээлцэгийн нуруу, Эрдэнэ, Бор хайрхан уул, Халиун сумын Хар азаргын нуруу,  Төгрөг сумын  Их хүрэн уул зэрэг  2159 км2  талбайд нийт 586  янгир ямаа тэмдэглэгдсэн үүнээс тэх 137 толгой, янгир ямаа 251 толгой, борлон 109,    ишиг 89 толгой  тэмдэглэгдсэн байна.  Нийт 52 сүрэг бүртгэгдлээ.

Хүснэгт. Янгир ямааны тархалт          

Сумдын нэр

Газрын нэр

Тархацын талбай км2

1

Алтай

Аж богд

503

2

Баянуул

Модот уул, Өлийн даваа,

149

3

Бигэр

Бурхан буудай, Нартын дух,Борогч гүүт уул

83

4

Бугат

Хавтгай улаан уул, Цүрмийн шөвгөр уул, Пүнзэтийн урд уул

Алаг хайрханы нуруу

Зэст уул

613

5

Дарив

Сутай уул, Хайчын ам

Дарвийн нуруу, Хар хад уул

 

166

6

Хөхморьт

Бэрх уул

24

7

Жаргалант

Жаргалант уул

163

8

Тайшир

Их шүлүүстэй, Номгон уул

337

9

Тонхил

Сутай, Ямаат уул, Модот улаан уул, Хустийн нуруу

560

10

Цээл

Таянгийн нуруу

278

11

Цогт

Ээж хайрхан уул,Эдрэнгийн нуруу, Хөх дэл уул, Шар дэвсэг, Ар ягаан чулуут уул, Хөх даваа, , Хүрэн өндөр уул

286

12

Эрдэнэ

Базагч уул, Хулагч гүүт уул

Суман хад уул, Эдрэнгийн нуруу, Хүрэн өндөр уул, Модон овооны хамар, Өвөлжөөний хамар, Ар далангийн нуруу, Жавхлант уул

Цагаан уул, Майхан хар уул

544

13

Шарга

Хасагт хайрхан, Их булгийн орой, Баянголын эх, Сандраагийн улаан уул, Буурлын нуруу,  Хөх уул

620

14

Чандмана

Чандмана уул, Гичгэнийн нуруу, Найтайстын эх, Өлийн овоот уул,

Эмээлцэг

180

15

Халиун

Хар азаргын нуруу

180

16

Төгрөг

Жаргалантын нуруу, Их хүрэн уул

85

ДҮН

4771

             Тус аймгийн амьтдын тархацыг аймаг сум орон нутгийн байгаль орчины байцаагч, байгаль хамгаалагч холбогдох хүмүүстэй болон нутгийн анчид иргэдээс мэдээлэл авч 500,000 масштабтай байр зүйн зураг дээр тэмдэглэсэн ба өмнөх судлаачдын мэдээ материалыг үндэслэн дараах амьтдын тархацыг гаргав.  Тархсан талбайн хэмжээг GIS (газар зүйн мэдээллийн систем)-ийн программ ашиглан тодорхойлсон.

      Янгир ямааны тоо толгойн байдал:

Янгир ямааны тоо толгойн үзүүлэлтийг 2007, 2009,  оны судалгаатай харьцуулахад тоо толгой өсөлт хэлбэлзэлтэй байна. Энэ нь тухайн судалгаа гүйцэтгэж байх үеийн судалгааны замнал, чиглэл, арга зүйтэй холбоотой юм.

 

Мэдээ оруулсан : 2014-10-08 19:17:34
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.