Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн Тонхил, Жаргалан, Цогт сумдад 2015 онд хийгдсэн агнуур зохион байгуулалтын ажлын хүрээнд агнуурын бүс нутгуудыг тогтоож агнуурын менежментийн төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар шинэчлэн батлагдсан “Амьтны тухай хууль”-д  хэд хэдэн шинэ үзэл баримтлалыг тусгасан. Тухайлбал, Амьтны тухай хуулийн 4.1.11 дэхь заалтад тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн ан агнуурын арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг  тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичиг нь “ан агнуурын менежментийн төлөвлөгөө” байна гэж тусгасан бөгөөд Говь-Алтай аймгийн Тонхил, Жаргалан, Цогт сумдад 2015 онд хийгдсэн агнуур зохион байгуулалтын ажлын хүрээнд Аргалант, Жаргалант, Мөст, Ар ягаан чулуутын агнуурын бүс нутгуудыг тогтоож агнуурын менежментийн төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.

Мэдээ оруулсан : 2016-04-29 13:35:03
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.