Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Гэгээн нуурыг газрын зурагт тэмдэглэж, усны нөөцөд бүртгэх ажил хийгдэж байна.

        Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яам, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Эрчим Хүчний Газрын захиалгаар тайшир сумын улаан боомд усан цахилгаан станц барих ажил 2004 оноос эхэлж хийгдэн одоо ашиглалтанд ороод байгаа билээ. Энэхүү станц байгуулах судалгааны ажил нь 1198 оноос эхэлсэн бөгөөд өдгөө 11МВт, жилд 37,0 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Монгол улсдаа дундаж хүчин чадалтайд тооцогдох усан цахилгаан станц хэвийн тогтмол үйл ажиллагаа явуулж, иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Энэхүү ажлын хүрээнд Завхан голын усыг хуримтлуулан 20 км урттай, 10 гаруй км-ын өргөнтэй хиймэл нуур буюу станцын усан санг байгуулсан. Үүнийг нутгийн иргэд Гэгээн нуур гэж нэрлэх болсон бөгөөд нууранд монгол хадран, алтайн сугас зэрэг загас үржиж, усны шувууд суурьшин, мал, амьтан ундаалж байна. Энэхүү нуурыг Монгол улсын нуурны санд бүртгүүлэн, газрын зурагт тэмдэглүүлэх хүсэлтийг БОНХЯ-амнд хүргүүлсний үндсэнд БОНХЯ болон Газрын харилцаа, геодиз зураг зүйн газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус аймагт ирж ажиллаад буцлаа. Ийнхүү нуурыг газрын зурагт тэмдэглэж, усны нөөцөд бүртгэн албажуулбал хүний гараар бүтсэн нуурыг газрын зурагт тэмдэглэн бүртгэх анхны тохиолдол болох юм байна.

Мэдээ оруулсан : 2014-10-31 11:33:18
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.