Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
11-р сарын цаг агаарын урьдчилсан мэдээ

Говь-алтайн нутгаар. Агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн ємнєд хэсгээр 2-7, бусад нутгаар 8-13 градус хїйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна.Нэгдїгээр арав хоногийн эхний хагаст Алтайн євєр говиор шєнєдєє 2 градус хїйтнээс 3 градус дулаан, єдєртєє 9-14 градус дулаан, бусад нутгаар шєнєдєє 6-11 градус хїйтэн, єдєртєє 4-9 градус дулаан байна. Харин нэгдїгээр арав хоногийн сїїлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хїйтэрч Говь-Алтайн ихэнх нутгаар шєнєдєє 3-8 градус хїйтэн єдєртєє 3-8 градус дулаан, бусад нутгаар шєнєдєє 11-16, єдєртєє 3-8 градус хїйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн дунд їеэр єдєртєє ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Харин гуравдугаар арав хоногийн эхний хагаст Алтайн євєр говиор шєнєдєє 11-16, єдєртєє 3-8 градус хїйтэн, бусад нутгаар шєнєдєє 18-23, єдєртєє 10-15 градус хїрч хїйтрэх тєлєвтэй. Бусад хугацаанд Алтайн уулархаг нутгаар шєнєдєє 23-28, єдєртєє 11-16 градус хїйтэн, Алтайн євєр говиор шєнєдєє 6-11 градус хїйтэн, єдєртєє 0-5 градус дулаан, бусад нутгаар шєнєдєє 15-20, єдєртєє 6-11 градус хїйтэн байна.Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Говь-Алтайн зїїн ємнєд хэсэг олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх тєлєвтэй.Нэгдїгээр арав хоногийн дунд їе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сїїлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд їе ба сїїлчээр нутгийн хойд хэсгээр цас орох тєлєвтэй. Салхи нэгдїгээр арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн ємнєд хэсгээр 12-14м/с хїрч ширїїснэ. Нэгдїгээр арав хоногийн дунд їе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сїїлчээр нутгийн ємнєд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд їеэр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим їед 24 м/с хїртэл ширїїсч цасан болон шороон шуурга шуурах тєлєвтэй.

УЦУОША-аас

Мэдээ оруулсан : 2014-10-28 12:50:55
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.