Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Aгаар бохирдуулагч бодисууд болон тэдгээрийн хор хөнөөлийн тухай

             Агаарын бохирдолтын нөлөөгөөр үүсэх зарим хорт бодисууд хүний эрүүл мэндэд:
1. Нүүрстөрөгчийн исэл нь хүний амьсгалж буй агаарын хамт орж цусны улаан цогцсын эсийг дарангуйлж, төв мэдрэлийн системд нөлөөлснөөр бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, г.м шинж илрэнэ.
2. Азотын ислүүд нь хүний хамар, нүдний салст бүрхэвчийг цочроож улмаар уушгийг гэмтээдэг.
3. Хүхэрлэг хий нь хүний уургийн солилцоо дааврын үйл ажиллагааг алдагдуулдаг.
4. Хөө тортог нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчнийг болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэх зэрэг нөлөө үзүүлдэг

           Агаар дахь түгээмэл тархалттай бохирдуулах бодисуудад хүхэрлэг хий, азотын ислүүд, тоос, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон зэрэг багтдаг ба дараах шинж чанартай.
Хүхэрлэг хий SO2- Өнгөгүй, хурц үнэр, амттай, урвалд идэвхтэй ордог хий. Нүүрс, газрын тос зэрэг хүхэр агуулсан түлшний шаталт, металл боловсруулах үйл ажиллагааны дүнд үүсдэг.
Азотын давхар исэл NO2- Таагүй үнэр бүхий улаавтар хүрэн, урвалд идэвхитэй ордог хий. Өөр нэг бохирдуулагч болох азотын исэл (NO) агаарын хүчилтөрөгчтэй нэгдэхэд үүснэ. Үүссэн азотын давхар исэл нь агаар дахь дэгдэмхий органик нэгдэл зэрэг хүчтэй исэлдүүлэгчийг үүсгэнэ. Түлш өндөр температурт шатах үед үүсдэг ба автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулах эх үүсвэрээс ялгардаг.
Нүүрстөрөгчийн дутуу исэл CO - Нүүрстөрөгчийн дутуу исэл нь үнэргүй, өнгөгүй хий. Ихэвчлэн түлш, шатахууны дутуу шаталт мөн ой хээрийн түймрийн шаталт, үйлдвэрийн процессын дүнд үүснэ.
Озон О3- Үнэргүй, өнгөгүй хий, хүчилтөрөгчийн 3 атомаас бүрдэнэ.
Озон нь дэлхийн агаар мандлын дээд давхарга болон газар орчимд хоёуланд нь байдаг бөгөөд хаана байгаагаасаа хамаараад эерэг болон сөрөг нөлөөтэй.
Сайн озон. Агаар мандлын дээд давхаргад буюу газрын гадаргаас дээш 30-50 км-т, нарны  хэт ягаан туяаны хортой нөлөөллөөс хүн, амьтныг хамгаалах ач холбогдолтой давхаргад байдаг. Энэ ашигтай озон бүхий давхарга нь сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагаанаас химийн бодисын нөлөөгөөр нимгэрч хойд болон өмнөд туйлд “озоны цоорхой” гэж нэрлэгдэх озоны давхаргын хомсдол цоорхой илрэх болсон.
Муу озон. Агаар мандлын доод давхарга буюу газрын гадарга орчимд автомашин, цахилгаан станц, уурын зуух зэрэг эх үүсвэрээс ялгардаг бохирдуулах бодисууд дулаан, нарлаг өдөр урвалд орж хоёрдогч бохирдуулах бодис озоныг үүсгэнэ. Газрын гадарга орчмын энэ озон нь хортой бохирдуулагч юм. Агаарын бохирдлын эх үүсвэрүүдээс агаарт шууд хаягдаж байгаа бохирдуулах бодис (хүхэр, азотын ислүүд, нүүрс-устөрөгчид) нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр урвалд орсны улмаас ийм озоныг үүсгэдэг ба халуун, хурц нарлаг өдрүүд үргэлжлэх зуны улиралд озоны бохирдол их байна.
Тоосонцор РМ (particulate matter) - нь агаар дахь жижиг тоос, шингэний жижиг дуслуудаас бүрдэнэ. Байгалийн болон хүний үйл ажиллагааны явцад тоосонцор агаарт шууд хаягдахаас гадна өөр бусад хийн бохирдуулагчид агаарт хоорондоо нэгдэн хувирч тоосонцорыг үүсгэнэ. Тоос нь янз бүрийн хэмжээтэй байдаг.
2.5 микрометр /мкм/-ээс бага диаметр бүхий тоосонцорыг “нарийн ширхэглэгт тоосонцор” /PM2.5/ гэх ба автомашин, цахилгаан станц, ой хээрийн түймэр, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа ба зарим үйлдвэрлэлийн процессын дүнд ялгарна.
2.5-10 микрометр хэмжээтэй тоосыг “том ширхэглэгт тоосонцор” гэдэг. Энэ нь чулуу буталж нунтаглах ажиллагаа, замын тоос шороо босох  үед үүснэ.

            Хорт манан нь цаг агаарын тохиромжгүй нөхцөлд /температурынурвуу тонгорл, анитициклон/ болон агаарт хүхрийн давхар исэл, жигнэгдэгчбодисын агууламж ихэссэн үед тохиолддог ба эдгээр хорт бодисууд ньхүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэх шалтгаан болдог байна.Зарим тохиолдолд агаарын бохирдолтын хурц нөлөөлөл нь цагагаарын тохиромжгүй нөхцөлтэй холбоогүй гэнэт агаар дах хорт бодисынагууламж ихэссэн үед тохиолдож болно.АНУ-ын Шинэ Орлеанд мужид улирлын чанартай гуурсан хоолойнбагтраа өвчний дэгдэлт болж байжээ. Гуурсан хоолойн багтраа өвчнөөрөвдсөн хүмүүс өмнө нь энэ өвчнөөр өвдөж байггаагүй хүмүүс байв. Энэдэгдэлт нь шатаасан хогноос үүссэн дутуу шаталтын бүтээгдэхүүнүүдсалхины нөлөөгөөр хотын агаарыг бохирдуулсантай холбоотой гэжталбайрлаж байна.Японы Иокачи хотын агаар салхины нөлөөгөөр нефтьболовсруулахүйлдвэрийн хаягдал бодисоор бохирлогдсноос хүн амын дундах гуурсанхоолойн багтраа өвчний тохиолдол ихэсч байжээ. Үйлдвэрийг ашиглалтандорсноос хойш өвчлөлийн давтамж ихэссэн байна.

             Архаг нөлөөлөл:

           Агаар дах хорт бодисууд хүнд бага тунгаар, удаанхугацааны турш нөлөөлсний улмаас архаг хордлого үүсгэнэ. Архагнөлөөллийг өвөрмөц ба өвөрмөц бус нөлөөлөл гэж 2 ангилдаг.

            Өвөрмөц архаг нөлөөлөл гэдэг нь агаарыг бохирдуулагч бодисуудтодорхой өвчний шалтгаан болдог.

            Өвөрмөц бус архаг нөлөөлөлгэдэг нь агаарыг бохирдуулагчбодисууд өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог.

      Өвөрмөц архаг нөлөөлөл үзүүлдэг бодисуудад фтор, бериллий,кадми багтана.Оросын эрүүл ахуйчид хөнгөн цагааны үйлдвэр орчимд амьдардагхүүхдүүдийн дунд флюроз өвчин тохиолдож байсныг тэмдэглэжээ. АНУ-ынэрдэмтэд берилитэй ямар ч ажил мэргэжлийн холбоогүй хүмүүсийн дундбериллиоз өвчин илэрч байсныг тогтоосон. Берилл нь уушигны холбогчэдийг гэмтээж, узель үүсгэдэг. Японы хүн амын кадмийн хордлого улмаас“Итай -итай ” өвчин бүртгэгдэж байсан.Мөн метилмөнгөн ус, полихлорбифенил, асбестыг өвөрмөцбохирдуулагчдын ангилалд багтаадаг. Гэхдээ эдгээр бодисууд нь амьсгалынзамаар биемахбодид орж, хортой нөлөөлөл үзүүлнэ гэдгийг батлаагүйбайна.Хөрсний эсвэл лагны бичил биетний тусламжтайгаар органик бишмөнгөн уснаас нь метилмөнгөн ус үүсдэг. Метилмөнгөн ус нь ТМС-дсаажилт үүсгэдэг “Минимата” өвчин үүсгэдэг. Энэ өвчин анх 1950 онд ЯпоныМинимата хотод метилмөнгөн усаар бохирлогдсон далайн хоол идсэнхүмүүсийн дунд тохиолдсон. Өвчтөнгүүдэд яриа, сонсгол муудах болонхөдөлгөөний тэнцвэр алдагдах зэрэг шинж тэмдэгүүд илэрч байжээ.Мөн Иран, Ирак, Ганед Минимата өвчний улмаас хүмүүс нас барчбайсан тохиолдлууд тэмдэглэгдэж байсан.Полихлорбифенил нь “Юшо” өвчин үүсгэнэ. Өвчний эмнэл зүйн шинжтэмдэг нь арьс нөсөөтөх, тууралт гарах, нүдний салст бүрхэвч үрэвсэх зэрэгшинж тэмдэг гардаг.

                Архаг өвөрмөц бус нөлөөлөл:

         Агаарын үндсэн бохирдуулагчидболох азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, жигнэдэгч бодисууд багтана. Эдгээр бодисууд нь амьсгалын замынхалдварт биш өвчнүүд, гуурсан хоолойн багтраа, амьсгалын замын хурцхалдварт өвчнүүд, зүрх судасны өвчин, уушигны хавдар зэрэг өвчин үүсэхэдболон хүн амын нас баралтын түвшинд нөлөөлөх хүчин зүйлүүд болдог.Өвчин үүсэхэд хүний нас, эрүүл мэндийн байдал, архи, тамхины хэрэглээ,ахуйн болон ажлын байрны нөхцөл зэрэг үзүүлэлтүүд нөлөөлнө.

А. Нүүрстөрөгчийн дутуу исэл:

       Өнгө, үнэр, амтгүй хий юм.Нүүрстөрөгчийн дутуу исэл нь зүрх судасны өвчин үүсэхэд гол хүчин зүйлболдог.Нүүрстөрөгчийн дутуу исэл нь цусны гемоглобин хэмээх уургийннэгдэлтэй хүчилтөрөгчөөс хурдан нэгдэж карбоксигемоглобинеми гэдэгидэвхигүй хэлбэрийг үүсгэн эд, эсийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг.Нүүрстөрөгчийн дутуу ислийн өндөр тун тархины эдийгхүчилтөрөгчийн дутагдалд оруулснаас үхлийн шалтгаан болдог.Харин бага тунгийн нөлөөлөл нь цусан дахь карбоксигемоглобныхэмжээнээс шалтгаалдаг.Нүүрстөрөгчийн дутуу ислийн хоруу чанарыг амьтан болон хүндтуршсан олон судалгаанууд байдаг.Нохойг 6 долоо хоногийн турш нүүрстөрөгчийн дутуу ислийн 57-110мг/м 3 тунгийн нөлөөлөлд байлгахад цусан дах карбоксигемоглобины хэмжээ2,6-12% хүрч байсан ба 2 дахь долоо хоногоос зүрхний цахилгаан бичлэгтөөрчлөлт гарч байжээ. /Preziosi, 1970/Fein /1980/ Шинэ Зеландын 9 цагаан туулайг 45 минутын туршнүүрстөрөгчийн дутуу ислийн 9200 мг/м 3 тунгийн нөлөөлөлд байлгахадцусан дахь карбоксигемоглобины хэмжээ 63% хүрч, уушигны динамик үйлажиллагаа буурч байжээ.Цусан дахь карбоксигемоглобины хэмжээ ихсэхэд төв мэдрэлийнсистемийн талаас толгой өвдөх, цочромтгой болох, салганах, харааны хариуурвал удаашрах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг.Аrronow болон бусад судлаачид нарын /1972, 1981/ судалгаагаарцээжний бах өвчтэй хүмүүс агаар дах нүүрстөрөгчийн агууламж маш багаүед ажил хийх үед /карбоксигемолобин 2,5-3,0%/ амархан ядарч,хүчилтөрөгчийн дутагдалд орж байв.1992-1995 онд Лос-Анжелест хийсэн судалгаагаар өвөл агаар дахнүүрстөрөгчийн агууламж 25-75% хүртэл ихсэхэд зүрх судасны өвчнийулмаас эмнэлэгт хандах өвчтний тоо 4%-иар өсч байв.Улаанбаатар хот, Шарын голын хүүхдүүдийн дундах амьсгалынзамын өвчин ба агаар дах хүхрийн давхар ислийн агууламжийн хоорондхүчтэй шууд хамаарал /Rxy=0,74+/-0,21//, Шарын гол, Чойбалсан хотынхүүхдүүдийн цусан дах амьсгалын замын хурц халдварт өвчнүүд ба хүхрийндавхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн хооронд мөн дээрхийн адилхамаарал гарчээ. Шарын голын хүүхдүүдийн цусан дахкарбоксигемоглобины түвшин 1-3,5% байв. /Н.Сайжаа, 1993/

             Б. Азотын давхар исэл:

       Бор шар өнгөтэй, хурц үнэртэй, усандуусдаг, амьсгалын замын эрхтнийг цочроох үйлчилгээтэй хий. Мөн азотындавхар исэл цулцанд шингэн хуримтлуулах нөлөөтэй.Hakney бусад судлаачдын хамт /1978/ 120 хоногийн турш азотындавхар ислийн 1880 мкг/м3 тунгийн нөлөөлөлд 16 эрүүл хүнийг 60 минутынхөнгөн дасгал хийлгүүлэхэд огцом гаргалтын эзэлхүүн 1,5%-иар буурсан.

           Roger бусад судлаачдын хамт /1992/ дунд зэргийн багтраа өвчинтэй19-35 насны хүмүүст 60 минутын ачаалал өгч, NO2-ийн 564мкг/м3 тунгийннөлөөлөлд 110 минут байлгахад ачааллын дараа эхний 10 минутанд огцомгаргалтын агаарын эзэлхүүн /1секундэд/ 11%-иар буурч байжээ.Мөн азотын давхар исэл нь амьсгалын дээд замыг цочроож, вирусныхалдвар үүсэхэд нөлөөлдөгийг Kulle, Clements /1988/, Going /1989/ нарсудалгаагаар тогтоосон.

            В. Хүхрийн давхар исэл:

         Өнгөгүй, усанд уусдаг хий. Амьсгалын дээдзамыг цочроох нөлөөтэй. Амьсгалаар орсон хүхрийн давхар ислийн 90% ньамьсгалын дээд замд шингэж гуурсан хоолойн үрэвсэлт өвчин үүсэхэдхүргэдэг. Мөн хүхрийн ислүүд нь салстын цэвэрлэх үүргийг дарангуйлдаг.Агаарт хүхрийн давхар исэл 1 ррм байхад амьсгалын үйл ажиллагаадарангуйлагдах, түүнээс бага байхад гуурсан хоолойн багтраа үүсэхшалтгаан болдог. /Schachter, Witek & Beck, 1984/Хүхрийн давхар исэл нь жигнэгдэгч бодистой хамт хавсарсаннөлөөллийг дагнасан нөлөөллөөс илүү хүчтэй үзүүлдэг. Жигнэгдэгч бодистадсорбцлогдсон хүхрийн давхар исэл нь уушигны эдийг түлэх нөлөөүзүүлэдэг.

           Г. Жигнэгдэгч бодисууд:

           Жигнэгдэгч бодисын хүний амсьгалынэрхтэнд үзүүлэх нөлөөлөл түүний ширхэглэгийн хэмжээнээс хамаардаг. Томхэмжээтэй тоос нь амьсгалын дээд замд шүүгдэж, эргээд ханиалгах,найтаалгах зэрэг өвөрмөц хамгааллын механизмаар гадагшилдаг. Харин 2,5мкм-ээс бага хэмжээтэй тоос нь хүний эрүүл мэндэд илүү хортой нөлөөтэй.Учир нь нарийн ширхэгт тоос нь уушигны эд рүү гүн нэвтэрч, холбогч эдийггэмтээдэг.Агаар дах жигнэгдэгч бодисын агууламж өндөртэй газар амьдардагхүүхдүүдийн дундах амьсгалын замын өвчлөл нь агаарын бохирдолтбагатай газар амьдардаг хүүхдүүдийнхээс өндөр байв. /Dockery et al .. 1989/Агаар дах сульфатын аерозолын агууламж ба насанд хүрэгчдийнамьсгалын замын өвчлөлийн хооронд хамаарал байгааг тогтоожээ.Жигнэгдэгч бодис нь хоруу чанар өндөртэй тул өөртөө янз бүрийнхоруу чанар өндөртэй болон канцероген чанартай бодисуудыг өөртөөадбсорбцолдог. Нүүрсний шаталтын дүнд үүссэн жигнэгдэгч бодисуудканцероген шинж чанартай олон цагирагт үнэрт нүүрстөрөгчийг агуулдаг.

           Озон: Амьсгалын замын салст бүрхүүлийг цочроох нөлөөтэй. Архагнөлөөлөл нь уушигны эдийг гэмтээж уушигны архаг өвчин үүсгэхэднөлөөлнө.Озоны нөлөөлөлд хүүхэд, настай хүмүүс, гуурсан хоолойн багтрааөвчтэй болон гадаа ажилладаг хүмүүс өртөмтгий байдаг.

Мэдээ оруулсан : 2014-10-27 17:40:20
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.