Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Тасалгааны цэцгийн ач тус-1

                  Тарлан цэцэг /герань/
           1.Нян, бактери устгагч бодисуудыг агуулдгаас гадна нойргүйдлийг арилгаж, өвлийн улиралд болон бүрхэг өдрүүдэд сэтгэл санааг сэргээн, стресс, бухимдлаасхамгаалж, алжаал ядаргааг тайлж, тайвшруулдаг байна.

           2.Нимбэгний мод
          Цонхон дээрээ нимбэгний мод тарьж ургуулснаар зөвхөн жимсийг нь амтлаад зогсохгүй гэнэ. Түүний навчны агаарт ялгаруулдаг хэдэн арван дэгдэмхий нэгдлүүд нь хүний бие организмд сайнаар нөлөөлдөг, ийм агаарт нян үржиж чаддаггүй байна. Ширээн дэрээ таллаж зүссэн нимбэг тавих төдийд хичнээн ядарсан хүн ч эрч хүчээр дүүрэн болж сэргэхийг мэдрэх болно. Өөрийн гараар тарьж ургуулсан нимбэгний амт үнэрийг худалдаж авсан нимбэгнийхтэй яаж зүйрлэхэв. Японы эмч нар нимбэгний үнэр нь харааг хурцалдаг тул компьютерийн ард удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүс тасалгаандаа нимбэгний мод тарьж ургуулахыг зөвлөдөг байна.

              3.Арц
             Агаарт байгаа стрептококк болон өвчин үүсгэгч олон бактериудыг устгадагаараа өрөө тасалгаандаа арц тарьж ургуулахын ач холбогдол их. Гэхдээ арц нь хэт халуун, хуурай агаарт таагүй тул аль болох чийглэг, сэрүүн хэсэгтээ байрлуулах нь зөв.

             4.Алое/зуун наст/
          Өвлийн улиралд ихэнх байранд хүмүүсийн амьсгалах, ярих, ханиаж найтаах үед өвчин үүсгэгч бичил биетнүүд /савхан хэлбэрт болон спор агуулагч бактериуд, стафилококк, стрептококк г.м/ агаарт ихээр хуримтлагддаг. Эдгээрээс агаарыг цэвэрлэхэд хлорофитумыг зууннасттай хослуулан тарих нь зүйтэй. Тэрнээс гадна зууннаст нь нийлэг гадаргуутай шалны дэвсгэр болон мебель тавилгаас ялгарах хорыг саармагжуулдаг, энэ нь шөнийн цагт бүр ч идэвхждэг тул унтлаганы өрөөнд тарьж ургуулвал зүгээр гэнэ

              5. Филодендрон
               Энэ цэцгийг суулгасан вааранд идэвхжүүлсэн нүүрс хийх аваас өрөөн дэх агаар бараг л 100 хувь хортой бодисуудаас цэвэрлэгдэх болно.

             6.Удвал цэцэг
             Энэ цэцэг гоёмсгоос гадна биеийн тэнцвэртэй байдлыг хадгалахад тусалж, мэдрэлийн системийг тайвшруулан, бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг.

 

Мэдээ оруулсан : 2014-10-27 17:15:25
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.