Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ашиглалтын тусгай зөвшөөрөл 3-аар нэмэгдсэн байна.

      Ашигт малтмалын газраас гаргасан мэдээллээр 2014 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар Говь-Алтай аймгийн Бугат сумын Хиагт нэртэй талбайд 17570А тусгай зөвшөөрөлийг “Могол интэрнэшнл” ХХК, Тонхил сумын Хөндлөн уул нэртэй талбайд 17580А тусгай зөвшөөрлийг “Юниверсалминерал” ХХК, Төгрөг сумын Цахир нэртэй талбайд 17540А тусгай зөвшөөрлийг “Венера-Алтай” ХХК тус тус авсан байна. Дээрхи  ашиглалтын тусгай зөвшөөрөлийг  эзэмшигч нь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.

     Ингэснээр аймгийн хэмжээнд ашиглалтын 22 тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 22,1 мянган га талбайг буюу 0,15 хувийг,  хайгуулын 107 тусгай зөвшөөрөл  1238,2  мянган га талбайг буюу 8,75 хувийг  тус тус эзлэж байна.

      Дээрхи тоо баримтыг 2014 оны I улирлын байдалтай харьцуулвал ашиглалтын тусгай зөвшөөрөл 3-аар нэмэгдэж, хайгуулын тусгай зөвшөөрөл 12 хасагдсан тоон үзүүлэлттэй байна.

 

 

Мэдээ оруулсан : 2014-10-23 12:00:03
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.