Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“Өртөг багатай нөхөн сэргээлтийн аргачлалыг нэвтрүүлж, байгаль орчны төлөвлөгөөг талуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх замаар бичил уурхай дахь байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх нь” сэдэвт бүсийн зөвлөгөөнд оролцлоо

АНУ-ын Азийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Өртөг багатай нөхөн сэргээлтийн аргачлалыг нэвтрүүлж, байгаль орчны төлөвлөгөөг талуудын оролцоотойгоор хэрэгжүүлэх замаар бичил уурхай дахь байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх нь” сэдэвт бүсийн зөвлөгөөнийг Баянхонгор аймагт энэ сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт Говь-Алтай, Баянхонгор аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, зарим сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагчид оролцсон бөгөөд тус газрын дарга О.Одгэрэл оролцсон.

Тус аймгийн хэмжээнд хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас 16 сумын 50 газрын нийт 355.7 га талбай  эвдрэлд орсноос 2010-2012 онуудад 52.67 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж  303.03 га газар үлдээд байна.      

Энэ онд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажлыг Ховд аймгийн харъяат “Мөнхбаян –Эрдэнэ” ХХК хийж гүйцэтгэлээ. 

Мөн Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаанд 10,11 га, Майхны хуруунд 22.2 га нийт 32,31 газарт “Газар шороо ард түмний баялаг” ТББ, “Вантайж” ТББ, “Баян рашаант нутаг”ТББ –ууд гэрээ байгуулан техникийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгээд байна.

Мэдээ оруулсан : 2014-10-22 14:34:27
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.