Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Нээлттэй хаалганы өдрийн арга хэмжээг зохион байгууллаа.

Монгол улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр" арга хэмжээг нэгдсэн байдлаар зохион байгууллаа.

Байгаль орчны салбарын байгууллагууд болох Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Сум дундын ойн анги хамтран ард, иргэдэд авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөгөөр байгаль орчин доройтох үзэгдэл нь улс орны төдийгүй, бүс нутаг, дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон асуудал болоод байна. Төв азийн хуурай гандуу уур амьсгалтай, ихэнхидээ говь цөлийн эмзэг хөрстэй манай нутагт байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж нөөц баялгийг нь зүй зохистой ашиглан байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах нь өнөөгийн тулгамдсан зорилтын нэг болж байгаа билээ.

Байгаль орчны салбарын ажилтнууд хийсэн ажлын тайлан, цаашид авч хэрэгжүүлэх бодлого чиглэлээ иргэдэд танилцуулан 150 гаруй иргэдээс санал асуулга хүлээн авсан байна.

 

Мэдээ оруулсан : 2014-10-21 11:49:12
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.