Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
2014 онд байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдэх ажлын төлөвлөгөө
Төсвийн эрх захирагчийн нэр , тэдгээрийн хэрэгжүүлэх хөтөлбөр Хүрэх үр дүн Зарцуулах төсөв /Мян.төг/
Чанар Тоо
1 Булаг шанд тохижуулах, хаших Бүх сум орон нутгийг хамруулж эдгээр сумдаас зураг төсвийн дагуу стандартын шаардлага хангасан төслүүдэд хэрэгжүүлнэ 5 булгийн эхийг тохижуулж хашна. 10000
2 Ойн зурвас, төгөл байгуулах  Ойн зурвас төгөлд тарьсан нийт мод нь 75 хувиас дээш амьдралттай байна. 5 га-д ойн зурвас байгуулна. 5500
3 Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэх   Усны эх ундарга, нөөцийн хомсдох, бохирдохоос хамгаалагдаж усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн зааг, бүсийн дэглэм мөрдөгдсөн байна   Усан сан бүхий 3 газарт хилийн заагийг тогтоож тэмдэгжүүлэлтийн ажил хийгдэнэ. 6000
4 Гуулин, Бигэр сумын Өөшийн мод үржүүлгийн газарт мөчрөөр, хүлэмжинд үрслүүлгээр тарьц, суулгац ургуулан бэлтгэнэ. Эх ургамлын талбайг бий болгох, мод үржүүлгийн талбайд шинээр үрээр болон мөчирөөр тарьц, суулгац үржүүлж аймгийн хэмжээнд шаардлагатай тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэх   Мөчрөөр болон үрээр 8000ш 1 настай тарьц суулгац үржүүлнэ. 6500
5 Ойн хөнөөлт шавьж, өвчний тархалтын голомтыг хязгаарлах, устгах арга хэмжээ зохион байгуулах Тэмцлийн ажлыг 3 жил дараалан хийж гүйцэтгэнэ. Үүний үр дүнд ойн хөнөөлт шавьж устгаж ой модны ургалт сайжирч, ойг устаж үгүй болох аюулаас сэргийлнэ. 600 га-д хийнэ. 7600
6 Монгол бөхөнгийн тоо, нөөцийн үнэлгээ хийх, Аймгийн ан, агнуурын менежментийн төлөвлөгөө ” боловсруулах Монгол бөхөнгийн тоо нөөцийн үнэлгээ тогтоогдсон, ангийн менежмент төлөвлөгөөтэй болсоноор тусгай зориулалтаар ан агнуулах нөөц тогтоогдоно. Бөхөн бүхий 7 сумын нутаг хамрагдана. Жилд 10-с доошгүй толгой анг тусгай зориулалтаар  агнуулна. 6000
7 Хууль бусаар гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэх  Эвдэгдсэн газрыг нөхөн сэргээснээр хүн, мал эрүүл,аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.  5 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн байна. 30000
8 Мазаалай баавгай болон нэн ховор, ховор ан амьтанд био техникийн арга хэмжээ авах , сурталчлах, хамгаалах ажлуудын зохион байгуулах  Хавар намрын улиралд мазаалайд зориулалтын тэжээлийн цэгүүдэд хоол тэжээл тавьж өгнө. Хорогдолгүй өсч үржих нөхцөл бололцоог бүрдүүлнэ. 25-30  мазаалайд хамрагдана 10000
9 Халиун сумын Гүү бариач багийн Нуур, Бугын толгойт зэрэг газруудад шигүү ургасан 3-5 настай сэргэн ургалтыг шилжүүлэн суулгах ажлыг зохион байгуулах Шинэсэн ойн сэргэн ургалтыг сийрүүлэх зорилгоор ойн цоорхой мод бэлтгэсэн талбай зэрэгт шилжүүлэн суулгана. Ойгүй болсон  газар ой бий болгох. 2000 ш тарьц суулгацыг шилжүүлэн суулгана. 4000
10 Аймгийн хойт бүсийн сумдад ургамлын иж бүрэн судалгаа хийлгэж, мэдээллийн сантай болох Ургамлын иж бүрэн судалгаатай болно. Мэдээллийн сантай болно.  Тонхил, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Шарга, Жаргалан, Төгрөг, Тайшир, Халиун зэрэг 9 сумыг хамруулана. 13000
11 Бүх нийтэд байгаль хамгаалах үндэсний өв уламжлал, зан заншлыг, сэргээн өвлүүлж, экологийн боловсрол олгох, хэмнэлттэй ногоон хэрэглээг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажил хийх   Байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах сэтгэлгээг иргэдэд  төлөвшүүлж,байгаль хамгаалахад нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ. Дэлгэр, Чандмань ,Бугат, Жаргалан,  Тайшир, Цээл, Есөнбулаг сумдын иргэдэд зохион байгуулна.  6000
12 Байгаль орчны салбар, төлөв байдлын цахим мэдээллийн сан байгуулах  Олон нийтэд аймгийнхаа байгаль орчнг хамгаалах талаар хийгдэж буй ажлуудын мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэж, ил тод, иргэний оролцоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж өгсөн байна.  Цахим мэдээллийн сантай болсон байна.  2000
  ДҮН     106600

 

Мэдээ оруулсан : 2014-10-09 09:33:43
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.