Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Амьтан
Говь-Алтай аймгийн биологийн төрөл зүйл, хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх арг хэмжээ

       Амьтны аймгийн нөөц баялаг:

Говь-Алтай аймаг амтны аймаг, газарзүйн мужлалаар уулархаг азийн доод мужийн Монгол,Төвдийн болон тал хээр, говийн дээд провинц, Баруун хойт монгол, хойд хээр, баруун говийн тойрогт тус тус хамаарагдана.

Говь-Алтай аймгийн нутагт тархсан агнуурын ач холбогдолтой 30 гаруй зүйл амьтанаас 16-н зүйл нь дархан цаазтай амьтан юм. Нэн ховор амьтны тоонд тахь, хавтгай , бөхөн, цөөвөр чоно, мазаалай , төвд үнэг , цоохондой , эрээн хүрэн зэрэг амьтад орно. Монголын улаан номонд орсон 23-н хөхтөн амьтдаас16, арван есөн зүйл шувууны 3, зургаан зүйл хоёр нутагтан хэвлээр явагчийн 4 зүйл нь тус аймгийн нутагт оршино. 

Амьтны тархалт нягтшилт

            Халиун бугын тархац, нягтшил, сүргийн бүтэц 

Халиун буга (cervus elaphus) нь  Хээрийн судалгаанд тэмдэглэгдсэн хэрэглэгдхэүүнд дүгнэлт  хийхэд Говь-Алтай аймгийн 3 сумын нутагт  халиун буга тархсан байна.                 

                                                                                Хүснэгт. Халиун бугын тархац

Үзүүлэлт

Коодинат

Талбай /км2/

Буга

Согоо

Ажиглагдсан  тоо

Тархац талбай /км2/

Нөөц

Нягтшил /1000га/

Жаргалан сум Хуст уулын өвөр

95.22.811

46.42.508

36

5

8

13

170

61

0,3

Тонхил сум Хулдын гол

93.33.417

45.51.622

20

4

 

4

210

42

0,2

Шарга сум Их булгийн орой

95.40.000

46.44.156

60

7

14

21

100

35

0,3

НИЙТ ДҮН

 

116

16

22

38

440

138

0,3

Сорилын 3 цэгт бүгд 116 км2 талбайд   3 бугын сүрэгт  16 буга, 22 согоо ажиглагдаж, тэмдэглэгдсэн байна.  Буга Согооны харьцаа 1:1,3 байгаа нь үржлийн чадавхи хэвийн байна. Говь-Алтай аймгийн халиун  бугын нийт нөөц  440 км2 нутагт 138 бугын нөөцтэй /хүснэгт №2/ гэж тогтоогдсон бөгөөд түүний 61 толгой буга нь Жаргалан сумын нутагт, хамгийн их нягтшилтай буюу 1000га-д талбайд 0,3 нягтшилтай байв.

        Нийт бугын 37,6% буюу 6 нь идэр/ 5-10 насны буга/, 56,4% буюу 9 нь 1-4 насны залуу дайрь байв. Согооны сүргийн 31,8%-г  илий /зоргол/, байгаа нь бугын өсөх биологийн  үржлийн чадамж хэвийн хэмжээнээс бага юм.

        Хүснэгт. Тэмдэглэгдсэн бугын сүрэг

Сумын нэр

Газрын нэр

Буга

Согоо

Бүгд

Буга

Дайр

Бүгд

Согоо

Илий

Бүгд

Жаргалан

Хуст уулын өвөр

1

4

5

6

2

8

13

Шарга

Их булгийн орой

2

5

7

9

5

14

21

Тонхил

Хулд гол

3

1

4

 

 

 

4

Дүн

6

10

16

15

5

22

38

Аргаль хонины тархац, нөөц, нягтшил, сүргийн бүтэц

           2001 онд хийсэн аргаль хонины неецийн үнэлгээний тайланд Говь-Алтай аймгийн хэмжээнд 6364 км2 талбайд 380 орчим аргаль хоньтой гэж үнэлжээ.

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Б.Мөнхцог, Г.Наранбаатар нарын 2007 оны сүүлээр хийсэн Говь-Алтай аймгийн нөөцийн үнэлгээгээр аргаль хонь 4.597 мянган га нутагт 484±24 толгой аргаль хонины нөөцтөй гэжээ. Харин аргаль хонины байршил нутгийн хэмжээ 2001 оныхоос 27.3%-иар буурсан болох нь тогтоогдсон байна.

Хүснэгт. Аргаль хонины тархац, нөөц

Сумдын нэр

Сорьц талбай км2

Ажиглагдсан тоо

Нийт талбай км2

Нөөц

Нягтшил /1000га/

1

Бигэр

68

17

112

28

0,8

2

Тайшир

10

6

100

60

0,6

3

Цогт

74

8

187

20

0,2

4

Эрдэнэ

32

10

225

70

0,3

 

Нийт дүн

184

41

624

178

0,4

Аргаль хонины 1000 га дахь нягтшилтыг 6 үндсэн популяциар тодорхойлсон бөгөөд хамгийн өндөр үзүүлэлт 0.8 нь Бигэр, 0.6 нь Тайшир сумын Овоон хар уул, Дулаан хар ууланд тогтоогдсон юм. 1000 га дахь хамгийн бага нягтшилт нь 0.2 байсан нь Цогт сумын Эдрэнгийн Хөх дэл уул зэрэг газруудад хамаарагдаж байв. Судалгааны явцад тохиолдсон 6  сүргийн 41 бодгаль аргаль хонийг нарийвчлан ажиглаж сүргийн бүтцийг тодорхойллоо. Сүргийн  12.2% нь угалз, 73.2% нь аргаль хонь, 7.3% нь төлөг, 7.3% нь хурга байна.

Тахийн шар нуруу, Аж богд нуруу, Хар хайрхан, Майхан ус, Эдрэнгийн нуруу, зэрэг газруудад өмнөх судлаачид аргаль хонь тэмдэглээгүй байна. Харин Атас-Энгэс, Хөшөөтийн нуруунд 2007 онд 7 аргаль тэмдэглэсэн бол 2011 онд 14 аргаль хонь үзэж бүртгэсэн байна.  

Хүснэгт. Аргаль хонь тэмдэглэгдсэн байдал

Газрын нэр

2007

2009

2011