Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Жаргалан, Тайшир, Дэлгэр, Чандмань сумдад хууль сурталчилах ажлыг зохион байгуулав

Байгаль орчны багц хууль сурталчилах иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчиндоо хандах зөв хандлагыг төлөвшүүлэх, байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 10 сарын 1-ээс 10 сарын 07-ны хооронд Жаргалан, Тайшир, Дэлгэр, Чандмань сумдад сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд сургуулийн сурагчид, залуучууд, албан байгууллагын ажилтан албан хаагчид гэсэн зорилтот бүлгүүдтэй уулзалт хийж, албан байгууллагын ажилтан албан хаагчдын дунд Байгаль хамгаалахад иргэдийн оролцоо, байгаль орчны тогтвортой хөгжил, багц хуулийн мэдээллийг олгох сургалт мэдээллийг хийн, танин мэдэхүйн АХА хөгжөөнт тэмцээн, “Ногоон ирээдийн төлөө хамтдаа” Дэвжээ тэмцээнийг тус тус зохион байгуулсан бөгөөд нийт давхардсан тоогоор 500 гаруй хүүхэд багачууд, иргэд хамрагдсан байна. 

Мөн сумдын хүн ихээр үйлчлүүлдэг шатахуун түгээр станц, дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ, мэдээлэгчийг урамшуулах журам, байгаль орчны багц хуулийн дахь иргэдийн эрх үүрэг, мөн иргэдэд санамж мэдээлэл бүхий гарын авлага материалыг  800 ширхэгийг тараасан байна. Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааны талаар 250 гаруй иргэнээс санал асуулга авсан бөгөөд байгууллагын үйл ажиллагааг иргэдэд таниулах, багц хууль сурталчилах, мэдээлэл хүргэх ажлуудыг орон нутагт зохион байгуулсан нь иргэдэд хүрсэн томоохон ажил болсон гэж дүгнэж байна.

Мэдээ оруулсан : 2014-10-08 18:09:07
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.