Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
2014 оны эхний хагас жилд гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан ажлууд

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар аймгийн бөхөн бүхий сумдад хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутагт хариуцан зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, гарсан үр дүнг нэгтгэх зорилгоор хамтран ажилладаг билээ.

          Энэ онд хамтран ажиллах гэрээ байгуулаагүй ба төслийн зүгээс тус газрын  зохион байгуулсан дараах ажлуудыг хамтран зохион байгуулсан. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харъяа хорих ангийн офицер ахлагч, албан хаагч, хүмүүжигч нийт 20 гаруй хүнд байгаль хамгаалал, хууль бус ан, хэрэг зөрчлийн талаар “Амьтнаа хайрлаж өөрийгөө хамгаалъя” сэдэвт  сургалт зохион байгуулж мэдээлэл хийлээ.

2. Идэвхитэн байгаль хамгаалагчдын сургалт семинар 3 дугаар сарын 20-21-ний хооронд Дарив сумд зохион байгууллаа. Бөхөн хамгаалагчдын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохион байгуулалтанд оруулах, тайлан мэдээг нэгтгэж үнэлэлт дүгнэлт өгч ажлыг  Байгаль орчны газар хариуцахаар болсон.  Сургалтанд 11 бөхөн хамгаалагч хамрагдсан байна.

3. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, байгаль орчны доройтолтой тэмцэх ажилд дэлхийн хүн бүрийн анхаарлыг хандуулах зорилгоор зохион байгуулдаг “Дэлхийн цаг” арга хэмжээг Алтай хотод гуравдахь удаагаа амжилттай зохион байгуулж, 500 гаруй хүн хамрагдсан.

      Дээрх ажлуудыг хамтран зохион байгуулсан нь байгаль орчныг хамгаалах үйлсэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх чухал үр дүнтэй ажил болсон. Нөгөө талаас Монгол бөхөн төслийг орон нутагт хамтран хэрэгжүүлэх зорилгод ч нийцсэн ажил болж байна. 

             Мөн АНУ-ын Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II”  төслийн хүрээнд Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаанд 10.11 га газарт загвар нөхөн сэргээлтийг  нутгийн иргэд, бичил уурхайчид, ТББ-уудыг оролцуулан 6 дугаар сарын 25-наас эхлэн хийхээр төлөвлөгдөөд байна.

 

Мэдээ оруулсан : 2014-10-08 17:35:29
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.