Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Засаг даргын захирамж
 

Дугаар

Утга

Хэрэгжилт

Хувь

 

           Засаг даргын захирамж

1

2014.02.18

А/61

Ажлын сахилга хариуцлагыг сайжруулж, архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай

 

         Газрын даргын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд ажлын сахилга хариуцлагыг сайжруулах, архидан согтуурахтай тэмцэх ажлуудыг эрчимжүүлэх талаар тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Албан тушаалтныг ажлын цагаар архидан согтуурсан тохиолдолд ажлаас шууд чөлөөлөх талаар байгууллагын дотоод журманд тусгаж өгсөн. Ажлын сахилга хариуцлага алдсан, ажлын цагаар архидан согтуурсан ажилтан байхгүй болно.

90

2

2014.02.18

А/62

Мэдээллийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний тухай

         Байгууллагын ил тод байдлын мэдээллийн самбарыг Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоолын дагуу гаргаж шинэчлэн байрлууллаа. Мэдээллийн самбарт байгууллагын эрхэм зорилго, зорилт, 2014 оны бүтэц, орон тоо, 2014 оны жилийн батлагдсан төсөв, хэрэгжүүлэх хөтөлбөр, хүрэх үр дүн, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн аудитын дүгнэлт, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг байрлуулав.

      Энэ оны 3,4,5 сарын төсвийн гүйцэтгэлийг байгууллагын ажиллагсад болон аймгийн Засаг даргын 2014 оны 02-р сарын 18-ны өдрийн А/62 дугаар захирамжийн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гариг бүр  иргэдэд тайлагнаж байна.

      Тус аймагт үйл ажиллагаа явуулж буй байгаль орчны салбарын байгууллагууд болох УЦУОША, ГИДЦГ-ын А, Б хэсгийн хамгаалалтын захиргаад Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Хүйсийн говь Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ”арга хэмжээг 2014 оны 06 сарын 05-ны өдөр Жанчив баатарын талбайд зохион байгуулж салбарын байгууллагууд хийсэн ажлын тайлан, цаашид авч хэрэгжүүлэх бодлого чиглэлээ иргэдэд  танилцуулсан бөгөөд иргэд өргөнөөр оролцлоо.

       Байгууллагын үйл ажиллагаа мэдээ, мэдээллийг www.facebook.com/page/говь-алтай-аймгийн-байгаль-орчны-газар сайтаар мэдээлж ажиллажбайна.

     Газрын үйл ажиллагааны талаар орон нутгийн MNTV телевизээр 6 удаа ярилцлага 8 удаа нэвтрүүлэг, амьтантай холбоотой 4, Мод тарих өдрийн 6, байгаль хамгаалахтай холбоотой 4 нийт 14 төрлийн шторкыг тус бүр 55 хоног цацуулж  амьтан, байгаль хамгааллын баримтад кино 3-г гаргасан.

      Алтай радигоор 4 удаа яриа өгч, сонинд  5 удаа мэдээ нийтлүүлсэн байна.

      Иргэдийн өргөдөл, гомдлыг байнга хүлээн авч  өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч  ажилласан.

         Тус газарт ажилд орохыг хүссэн өргөдөл 3, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийж өгөхийг хүссэн өргөдөл 1, чөлөө хүссэн өргөдөл 6, ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл 1 нийт 11 өргөдөл ирснийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг амаар болон бичгээр хүргүүлэн ажиллалаа. Санал хүсэлтийн хайрцгийг ажиллуулж байна.              

90

3

2014.02.19

А/63

Төлөвлөгөө батлах тухай /авилгын эсрэг үйл ажиллагаа/

 

Аймгийн авилгын эсрэг 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг үндэслэн байгууллагын хэмжээнд хэрэгжих 22 ажилтай төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Авилгын эсрэг төлөвлөгөөний хэрэгжилтийг хагас жилийн байдлаар тооцон Хууль зүйн хэлтэст гарган хүргүүлсэн.

 

70

4

2014.02.21

А/66

Алтайн хүдэр ХХК-ний үйл ажиллагаатай танилцаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй батлаж дуудсан хугацаанд бэлэн байх тухай

 

Аймгийн Засаг даргын 2014 оны А/66 дугаар захирамжаар томилогдсон “Алтайн хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг нь 2014 оны 03 дугаар сарын 6-наас 10-ний хооронд Таяннуурын уурхайд 9 чиглэлийн хүрээнд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар  байгаль орчны чиглэлээр 2 зөрчлийг илрүүлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний дотор арилгах Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлсэн болно. Тус хяналт шалгалтын танилцуулгыг Засаг даргын зөвлөлийн хуралаар танилцуулж хэлэцүүлсний үр дүнд “Алтай хүдэр” ХХК-тай хамтран ажиллах гэрээг шинэчлэн 2014 оны 5 дугаар сарын 16-нд баталлаа. Тус гэрээг 2 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд 6 сар тутамд 2 талын хамтарсан ажлын хэсэг дүгнэн, тайлагнан ажиллахаар тохиролцон болно. Гэрээнд тусгагдсан ажлуудын хэрэгжилтийг хангах зорилгоор “Орон нутгийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, хамтран ажиллах боломж сэдэвт” хэлэлцүүлгийг зохион байгуулж 18 сумын  250 орчим төлөөлөл оролцож санал бодлоо солилцон цаашид хамтран ажиллахаар боллоо.

50

5

2014.03.18

А/88

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн бэлтгэл хангах тухай

 

             Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн ажлын хүрээнд  үзүүлэлт  аргачлалын дагуу бэлтгэл ажлыг ханган төлөвлөгөө гарган ажиллаж байна.

            Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж буй хууль тогтоомж, сандартыг мөрдөн ажиллаж байгаа бөгөөд 2013 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу байгууллагын ажилтнуудаас хуваарийн дагуу баримтыг хүлээн авч хөмрөгөө нөхөн бүрдүүлж данс бүртгэл, баримт хүлээн авсан бүртгэлийг хөтөлсөн байна.

          Мөн 2005-2009 оны даргын тушаалыг архивын ORG-AMS прагромд бүрэн гүйцэд оруулж дууссан байна.

            Аймгийн архивын тасагт 1993-2009 оны байнга хадгалах баримтыг шилжүүлэхээр ажиллаж байна

50

6

2014.06.24

А/169

Гэрээ байгуулах эрх олгох тухай / нөхөн сэргээлт /

2014 онд хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлгэхээр аймгийн худалдан авах ажиллагааны албанаас тендерийг зохион байгуулж гүйцэтгэгчээр Ховд аймгийн харъяат “Мөнхбаян –Эрдэнэ” ХХК сонгон шалгарч  2014 оны 05 дугаар сарын 15-нд ажил гүйцэтгэх гэрээг байгуулан 6 дугаар сарын 13-наас эхлэн үйл ажиллаагаагаа явуулж байна. Уг ажилд эхний шатны санхүүжилт болох 14250,0 мянган төгрөгийг олгосон. Одоогийн байдлаар нөхөн сэргээлтийн ажил 40 хувьтай буюу 4 га газрыг нөхөн сэргээгээд байна. 

       Мөн Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаанд 10.11 га газарт загвар нөхөн сэргээлтийг  нутгийн иргэд, ТББ-уудыг оролцуулан 6 дугаар сарын 25-наас эхлэн хийж 100 хувь гүйцэтгэж дууссан байна. Одоогийн байдлаар биологийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна.

50

7

2014.05.27

А/249

Гэрээ байгуулах эрх олгох тухай / хөв байгуулах /

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  183087000 төгрөгийн санхүүжилтээр Цогт сумын Тоонотын хоолойн хөвийг байгуулахаар тендер зарласан. Тендерт Мөнхтооройт ХХК шалгарч БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргатай гэрээ байгуулаад байна.

Гүйцэтгэлийн ажил 6 дугаар сарын 30-ны өдрөөс  эхлэж 07 сарын 10-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэх газарт ажилчдын байрлах гэр, техник, машин механизм, түлш шатахуун болон шаардлагатай бараа материалыг тээвэрлэн хүргэх зэрэг бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн.

2014 оны 7 сарын 16-нд барилгын ажил эхлэх зөвшөөрөл гарснаар газар шорооны ажлыг эхлүүлэн  боомтын тэнхлэг ус хурах талбайн үржил шимт өнгөн хөрсийг 10см, зарим газар 80см-1м хүртэл зузаантайгаар хуулж төлөвлөсөн талбайд овоолсон. Мөн нийлэг хальсны амыг дарах шуудууг гараар ухах зэрэг ажлыг орон нутгийн иргэдээс туслах ажилчид авч ажиллуулан нийт ажлын 40 хувийг гүйцэтгэсэн байна.

70

8

2014.06.13

А/295

Гэрээ байгуулах эрх олгох тухай

Алтай хотын тохижилтын ажлын хүрээнд хийгдэх ногоон байгууламж, хайс хийх ажлыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх эрхийг тус газарт олгосны дагуу ажлын гэрээг аймгийн Засаг даргын орлогч Д.Чинзоригоор батлуулан Есөнбулаг сумын ногоон байгууламж иргэдийн бүлгийн ахлагч С.Энхцолмонтой гэрээг байгуулан ажиллаж байна.

50

 

2014.04.15А/150

Ажлын хэсэг томилох тухай

 / Агаарын чанарын дэд хөтөлбөр /

 

Аймгийн хэмжээнд 2020 он хүртэл баримтлах “ Агаарын чанарыг сайжруулах” дэд хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжэний төлөвлөгөө боловчруулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын 2014 оны захирамжаар томилогдон ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд судалгааны ажлыг хийж, холбогдох газрууд болон аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, сумдаас санал авч дэд хөтөлбөр болон төлөвлөгөөг төсөл хэлбэрээр боловсруулж дууссан. Одоо иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд байгууллагын фэйс бүүк хуудас, орон нутгийн телевизээр дэд хөтөлбөрт саналаа өгч тусгуулахыг иргэдэд уриалж, санал асуулгын хуудсаар иргэдээс санал авч байна. Уг ажил дууссаны дараа аймгийн ЗД-ын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих юм.

50

 

2014.08.19

 

№ А/388

Хууль бус ан агнуурт тавих хяналт, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай

          Хууль бус ангийн хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа учир Амьтны тухай хууль, БОНХ-ийн сайдын 2014 оны А-61 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор хууль бус агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын 2014 оны 08 сарын 19-ний өдөр А/388 дугаар захирамж гарсан талаар орон нутгийн телевизээр  мэдээлэл хийлээ.         

          Мөн тус газрын албан хаагчид тарваганы эргүүл, хяналт шалгалтын хуваарийн дагуу эргүүлд тогтмол гарч ажиллаж байна.

70

 

2014.07.08

№ А/346

Гэрээ байгуулах эрх олгох тухай

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар ургамалын судалгаа хийх ажлын тендрийг худалдан авах ажиллагааны албанаас зарлаж шалгаруулсан бөгөөд энэ ажлын гүйцэтгэгчээр ШУА-ийн Ботаникийн хүрээлэн ажиллаж байна.  Судалгааны ажлын гүйцэтгэлийг 10 сард хүлээн авах юм.

70

 

2014.08.21№  А/398

Комисс томилох тухай

Есөнбулаг смын Харзат багийн урд байрлах хогийн цэгийг ландфиллийн аргаар дарж булсан ажлыг хүлээж авах комисс 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд комисс 2 удаа хийсэн ажилтай газар дээр нь очиж танилцан хуралдаж, ажлын гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор хугацаатай үүрэг даалгавар өглөө. Үүний дагуу гүйцэтгэгч тал дутуу хийсэн болон дутагдалтай ажлаа хийж гүйцэтгэн комисст хүлээж авах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд комисс дахин ажиллаж, уг ажлыг комиссын гишүүдийн 87.5 хувийн саналаар хүлээж авлаа.

100

 

Мэдээ оруулсан : 2014-10-08 17:32:35
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.