Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Бидний Алтай хөтөлбөрийн биелэлт /2014 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар/

Аймгийн засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны  

“Бидний - Алтай”  хөтөлбөрийн биелэлт

/2014 оны 3 дугаар улирлын байдлаар /

2014.10.03                                                                                                                                                                                                  Алтай хот

Засаг даргын 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

 хугацаа

Биелэлт

Хувь

91.Хөв цөөрөм байгуулах ажлыг дэмжиж, булаг, рашааныг эхийг хамгаална.

1. Цогт, Баян-Уул, Эрдэнэ, Төгрөг сумдад хур тунадасны усыг хуримтлуулж хөв цөөрөм, усан сан  байгуулах ажлыг улс болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн шугамаар шийдвэрлэнэ.

2014-2016

      Улсын төсвийн хөрөнгө оруулалт 183.08 сая төгрөгийн санхүүжилтээр Цогт сумын Тоонотын хоолойн хөвийг “Мөнх тооройт” ХХК-иар гүйцэтгүүлж хүлээн авахад бэлэн болоод байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хөвийн гүйцэтгэлийг хүлээн авах улсын комисс ажиллуулах тухай албан тоотыг хүргүүлээд байна. 

       Мөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, НҮБ-ийн ХАА-г хөгжүүлэх олон улсын сангийн дэмжлэгтэйгээр “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд  малчдын бүлэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор 118 сая төгрөгийн санхүүжилттай 25-32 мянган м3  цас, борооны ус хуримтлуулах багтаамжтай 3 хөвийг Цээл сумын Цагаан голын эх, Цогт сумын Хуурай нуур, Алтай сумын Цахирын сайр гэдэг газар  нутгийн малчдын бүлэг болон ААН, байгууллагуудтай гэрээ байгуулан хийлгэж сумын ЗДТГ-т хүлээлгэн өгсөн. Эдгээр 3 хөв байгуулах ажилд Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа зөвлөмж өгч, хяналт тавьж ажилласан болно.

90

2.Дарив, Бигэр, Тайшир, Жаргалан, Чандмань, Тонхил, Цээл, Халиун сумдад орон нутгийн төсвөөр, бусад сумдад төсөл хөтөлбөрийн шугамаар рашаан, булаг шандны  эхийг хамгаалаж, тохижуулах  ажлыг хийж гүйцэтгэнэ.

2014-2016

        Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний санхүүжилтээр 5 булгийн эхийг хашиж, хамгаалах ажлыг төрийн бус байгууллага, байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөл, малчны бүлгүүдтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. Өнөөдрийн байдлаар Бигэр сумын Гозгорын булгийн эх, Чандмань сумын Талын шанд булгийн эхийг хамгаалах ажил дууссан, Дарив сумын Майхны эхний булаг, Тайшир сумын Хуримтын эх булаг, Жаргалан сум Шонхорын булгуудийн ажил дуусах шатандаа явж байна.

Ажлын гүйцэтгэлийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2014 оны 10 дугаар сард хүлээн авахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

70

 

 

 

 

69.Хариуцлагатай уул уурхайг бий болгон бичил уурхайг дэмжиж, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг иргэдийн нөхөрлөлүүдийн оролцоотойгоор хийж гүйцэтгүүлнэ.

1.Байгалийн нөөц ашиглан томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, Хөх сэрхийн алтны уурхай, Зээгт, Хөв булгийн нүүрсний уурхай, Улаанбоомын УЦС-уудад аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны аудитыг шат дараатайгаар хийлгэнэ.

2014-2016

        Аймгийн хэмжээнд байгалийн баялаг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэж буй байгаль орчны аудит хийлгэх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргаж БОНХЯ-нд хүргүүлээд байна.

      “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”- д заасны дагуу байгаль орчны аудитыг хуулийн хугацаанд нь багтан мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх талаар тус газраас Таяннуурын төмрийн хүдрийн уурхай, Хөх сэрхийн алтны уурхай, Зээгт, Хөв булгийн нүүрсний уурхай, Улаанбоомын УЦС-уудад   албан бичиг хүргүүлээд байна.

       Дээрхи аж ахуйн нэгжүүдээс Таяннуурын төмрийн хүдрийн уурхай болон Зээгтийн нүүрсний уурхайн 2014 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөндөө байгаль орчны аудитыг мэргэжлийн байгууллагаар хийлгэх ажлыг төлөвлөн сонгон шалгаруулах шатандаа байна гэсэн тайлан мэдээг тус газарт ирүүлээд байна.

 

 

 

 

50

2.Хууль бусаар алт олборлогчдыг зохион байгуулалтад оруулж, эвдрэлд орж орхигдсон нөхөн сэргээлт хийх нэн шаардлагатай Есөнбулаг сумын Шаврын гол, Өлийн гол, Ялаатын гол зэрэг газруудад тенхикийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэнэ.

2014-2016

         Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаа болон хойд сайрт нийт 10 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажлыг Ховд аймгийн “Мөнхбаян –Эрдэнэ” ХХК /мэргэжлийн байгууллага/-иар гүйцэтгүүлж 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргын А/226 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг хүлээн авч акт, дүгнэлт үйлдлээ.

         Мөн Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь II” төслийн хүрээнд Есөнбулаг сумын Шаврын голын Зүрх толгойн урд салаанд 10,11 га, Майхны хуруунд 22.74 га нийт 32,85 газарт загвар нөхөн сэргээлтийг  бичил уурхайн чиглэлээр байгуулагдсан “Газар шороо ард түмний баялаг” ТББ, “Вантайж” ТББ, “Баян рашаант нутаг”ТББ –уудтай гэрээ байгуулан хийлгэж байна. 2014 оны 3 дугаар улирлын байдлаар тус 3 төрийн бус байгууллага нь техникийн нөхөн сэргээлтийн ажлыг  бүрэн хийж дуусган  2015 онд хийх биологийн нөхөн сэргээлтийн бэлтгэл ажлыг хангаж байна.

100

3.Аймгийн төвд болон Уул уурхайн компаниудад ашиглагдаж байгаа гүний худгууыг тоолууржуулна.

2014-2016

           Аймгийн төвд болон сумдад ус ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудад ашиглагдаж байгаа гүний худгуудыг тоолууржуулж, усны хэрэглээг хянах зорилгоор ус ашиглагч байгууллагуудын судалгааг авахаар 18 сумд албан бичиг хүргүүлсэнээр одоогийн байдлаар 67 ус ашиглагчийн судалгаа ирсэн  байна. Үүнээс усны тоолууртай  5, гадаргын ус ашигладаг 26, сумын төвийн худгаас зөөвөрлөн ашигладаг 18, тоолуургүй 2, шинэ хэрэглэгч 20 байгаагаас  энэ онд шинээр тоолуур тавиулсан -16 ААН, үйлчилгээний газруудад Стандарт хэмжил зүйн газраас хүйтэн усны тоолуурыг  баталгаажуулан суурилуулсан байна.

           “Алтайн хүдэр” ХХК нь уурхайгааас 100 км-т байрлах  11/285 цооногт DH загварын 80 мм-н голчтой хүйтэн усны тоолуур суурилуулсан байна

70

Дөрөв:Бүтээлч Алтайчууд

89. Гуулин, Бигэр, Шарга сумын мод үржүүлгийн газруудын үйл ажиллагааг өргөжүүлж, заг болон нутгийн унаган мод бутлаг ургамлын тарьц суулгацыг сонгон тариалж хэрэгцээтэй газарт  нийлүүлнэ.

1.Мод үржүүлгийн газруудад хүлэмж, ил талбайд үрээр болон ногоон мөчрөөр тарьц суулгацын үржүүлэх технологийг нэвтрүүлэн үйл ажиллагааг жигдрүүлнэ

2014-2016

     Сум  дундын ойн анги нь Жаргалан сумын Завхан гол, Завхан аймгийн Алдархаан сумын  Борхын шугуйгаас мод үржүүлгийн газарт ногоон мөчрөөр тарьц, суулгац үржүүлэх   ажилд зориулж улиас 4000ш, бургас 6000ш нийт 10000ш мөчир бэлтгэж Гуулин тосгоны мод үржүүлгийн талбайд /20”6/ м хэмжээтэй 2 ширхэг хүлэмж барьж мөчир болон  шар хуайс, хайлаасны үр тариад байна. Мөн  Бигэр сумын Өөшийн голын мод үржүүлгийн газрын  3 га талбайд 1700ш бортоготой заг суулган үржүүлж байна.

50

2.Аймгийн хэмжээнд хийгдэх ойжуулалт, ойн зурвас байгуулах ажлуудад шаардлагатай нийт тарьц суулгацны 30-аас доошгүй хувийг хангаж ажиллана.

2014-2016

      Тус аймагт хувиараа мод үржүүлэх, тарих ажил эрхэлдэг иргэдийг зохион байгуулалтанд оруулан мод тарих өдрийг угтан Жанчив баатрын талбайд тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэдэд улиас,  шар хуайс, бургас, монос, үхрийн нүд, чацаргана, хайлаас нийт  6000 ширхэг тарьц суулгац нийлүүлэн ажилласан.  Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газарт үржүүлж буй суулгацыг 2015 оноос эхлэн заг болон мөчрөөр ойжуулалт хийж эхлэхээр төлөвлөөд байна.

50

 

 

90. Улс, орон нутгийн төсөв болон аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгөөр жил бүр 20-оос доошгүй га талбайд ойжуулалт хийх замаар Алтай хотын болон сумын төвүүдийн ногоон байгууламжийг 2 дахин нэмэгдүүлнэ

1.Аймаг, сумын хэмжээнд ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор болзолт уралдаан зарлан дүгнэх, мод тарьж ургуулсан иргэдийг урамшуулах журам гаргаж мөрдөнө.

2014-2016

         Хотын өнгө  үзэмжийг сайжруулах иргэдийн ая тухтай ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэхэд хүүхдүүдийн нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тэднийг байгаль орчинтой зөв харьцаж сургах зорилгоор аймгийн Байгаль орчны газар, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газартай хамтран “Хотын хөгжилд-Бидний оролцоо” сэдэвт зүлэгний үр бэлтгэх аяныг зохион байгууллаа. Тус аянд ерөнхий боловсролын 6 сургууль, 1 коллежийн  сурагчид анги хамт олны хамт оролцож нийт 271 кг үрийг түүн бэлтгэсэн байна. Түүж бэлтгэсэн үрийг 2015 оны хаврын мод тарих сарын аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад нийлүүлэн нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлэхэд ашиглахаар төлөвлөөд байна.

            Таримал ойг улсын ойн санд худалдаж авах журмыг иргэдээд сурталчлан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын ойн санд таримал ойг хүлээлгэн өгөхийг хүссэн хүсэлт иргэд, аж ахуйн нэгжээс ирээгүй байна. Энэ нь иргэдийн тарьсан мод таримал ойг худалдан авах журмын шалгуурыг хангахгүй байгаатай холбоотой юм.

 

 

50

2.Төв суурин газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшиж буй газрынхаа 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж бий болгож, өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах арга хэмжээ авна.

2014-2016

       Аймгийн хэмжээнд үйлдвэр үйлчилгээний чиглэлээр шинээр хэрэгжиж буй төслүүдэд тус газрын зүгээс байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийж дүгнэлтэнд тухай төслийн хүрээнд баригдаж буй барилга байгууламжийн  эзэмшиж буй талбайн 10-аас доошгүй хувьд Газрын тухай хууль болон Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд заасны дагуу ногоон байгууламж бий болгох үүрэг даалгаврыг өгч ажиллаж байна.

        Хаврын мод тарих сарын аянг хүрээнд хувиараа мод үржүүлэх, тарих ажил эрхэлдэг иргэдийг зохион байгуулалтанд оруулан Жанчив баатрын талбайд тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэдэд улиас,  шар хуайс, бургас, монос, үхрийн нүд, чацаргана, хайлаас нийт  6000 ширхэг тарьц суулгац нийлүүлэн ажилласан

        Ингэсэнээр аймгийн хэмжээнд 1860 иргэн, 131 аж ахуйн нэгж байгууллага оролцон 23374 мод бут сөөг тарьж, 72 м2 талбайг зүлэгжүүлэн зүлэгжүүлэн нийт 23497,9 мянган төгрөг зарцуулсан байна.

        Аймаг сумын хэмжээнд намрын мод тарих сарын аянг зохион байгуулж төлөвлөгөө боловсруулж ажиллах талаар сумдад албан бичиг хүргүүлээд байна.

90

3.Цөлжилт эрчимтэй явагдаж буй Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Дэлгэр, Бигэр, Дарив сумдад улс орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн шугамаар ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

2014-2016

         2014 онд Ногоон хэрэм үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр Тайшир сум 5 га талбайд ойжуулалтын ажлыг  Сум дундын ойн анги гүйцэтгэж байгаа бөгөөд усалганы суваг шуудуу 43 ширхэгийг татаж 4000 ширхэг модны нүх ухаж 2500 ширхэг улиас, бургас суулгаад байна. Тарьсан модны амьдралтын байдал 80 хувьтай ургаж байна.

         Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Бигэр сумд Мянгайн услалтын системийг түшиглэн 3 га талбайд “Төгөл шугуй” ХХК ойжуулалтын ажлыг гүйцэтгэж  800 ширхэг улиас, бургас, 300 ширхэг чацарганы суулгац нийт 1100 ш мод тарьсан байна. Тарьсан модны амьдралтын байдал 80 хувьтай ургаж байна гэсэн тоон мэдээ байна. Мөн намрын тариалалтаар 700 ширхэг улиас, бургасыг нэмж тариалахаар бэлтгэл ажлыг хийж байна.

        БОНХЯ-ны Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооноос зарласан цөлжилтийг сааруулах заган ойн зурвас байгуулах ажлын хүрээнд Цогт, Төгрөг, Бигэр суманд заган ойг үрээр тарималжуулах ажил хийгдэж байна.

        Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Халиун сумын Гүү бариач, Нуур могой, Бугын толгойт зэрэг газарт нутгийн иргэдийн оролцоотойгоор 2000ш шигүү ургасан 3-5 настай суулгацыг шилжүүлэн суулгах ажлыг хийж гүйцэтгэсэн.

         Дээрх ажлуудын гүйцэтгэлийг  аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилон хүлээж авах бэлтгэл ажлууд хийгдэж байна.

70

110.Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, боломжийг сайжруулан, хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлнэ.

1.Байгаль хамгаалагчдын тоог нормативт хэмжээнд нийцүүлэн нэмэгдүүлнэ.

2014-2016

        Байгаль орчны газраас сумдад  32 байгаль хамгаалагч  ажиллах нормативтэй бөгөөд энэ оны байдлаар 18 суманд 23 байгаль хамгаалагч ажиллаж байна. Нэн шаардлагатай газруудад байгаль хамгаалагчийн тоог нэмэгдүүлэхээр 2015 оны төсвийн төслийг боловсруулан Санхүү төрийн сангийн хэлтэст албан бичгээр хүргүүлээд байна.

10

2.Байгаль хамгаалагчдыг техник тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслээр шат дараалан хангана.

2014-2016

       2014 оны төсөвт байгаль хамгаалагчдын техник тоног төхөөрөмжийг шийдвэрлэх санхүүжилт тусгагдаагүй бөгөөд энэ оны төсвийн тодотголд оруулах саналыг албан бичгийг Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлээд байна.

Байгаль орчны ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдад албан хүсэлт 2 удаа хүргүүлсэн боловч тус яамнаас шийдвэрлэх боломжгүй орон нутгаас шийдүүлэх талаар хариу ирүүлсэн.

10

 

Мэдээ оруулсан : 2014-10-08 17:20:14
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.