Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгаль орчны журмын эсрэг гарч буй гэмт хэрэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам хэлэлцүүлгийг Иргэний танхимд зохион байгууллаа.

Дэлхийн байгаль орчны өдрийн хүрээнд аймгийн ИТХ-тай хамтран байгаль орчны журмын эсрэг гарч буй гэмт хэрэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам хэлэлцүүлгийг 2014 оны 06 сарын 05-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн байгаль орчны салбарын байгууллагууд, аймгийн ЗДТГ, Сум дундын шүүх, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шинжилгээний алба, Онцгой байдлын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд болон байгаль орчны төрийн бус байгууллагууд, иргэд оролцлоо. Хэлэлцүүлэг амжилттай болж байгаль орчны журмын эсрэг гарч буй хэрэг зөрчлүүдийг хэрхэн бууруулах талаар олон санал, санаачлагууд гарсан.

Мэдээ оруулсан : 2014-10-08 17:07:13
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.