Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Дэлхийн байгаль орчны өдрөөр байгаль орчны салбарын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилав

Дэлхийн байгаль орчны өдрийг угтан тус аймагт үйл ажиллагаа явуулж буй байгаль орчны салбарын байгууллагууд болох Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол элсний УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, Сум дундын ойн анги зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг 2014 оны 06 сарын 05-ны өдөр Жанчив баатарын талбайд зохион байгууллаа.  Байгаль орчны салбарын байгууллагууд хийсэн ажлын тайлан, цаашид авч хэрэгжүүлэх бодлого чиглэлээ иргэдэд танилцуулсан.

Мэдээ оруулсан : 2014-10-08 17:04:07
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.