Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Бүх нийтээр мод тарих өдрийг амжилттай зохион байгууллаа

Тус аймагт хувиараа мод үржүүлэх, тарих ажил эрхэлдэг иргэдийг зохион байгуулалтанд оруулан мод тарих өдрийг угтан Жанчив баатрын талбайд тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа зохион байгуулж иргэдэд улиас,  шар хуайс, бургас, монос, үхрийн нүд, чацаргана, хайлаас нийт  6000 ширхэг тарьц суулгац нийлүүлэн ажилласан.

Хаврын мод тарих ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 1860 иргэн, 131 аж ахуйн нэгж байгууллага оролцон 23374 мод бут сөөг тарьж, 72 м2 талбайг зүлэгжүүлэн зүлэгжүүлэн нийт 23497,9 мянган төгрөг зарцуулсан байна.

Мэдээ оруулсан : 2014-10-08 17:00:04
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.