Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ус
“ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн усны өдрийг угтан Говь-Алтай аймгийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Хүйсийн Говь-Цэцэг нуур, Хяргас нуур Завхан голын сав газруудын талуудын оролцооны зөвлөлийн хурал болон аймгийн БОАЖГазар, холбогдох усны сав газрууд, ОУ-ын төсөл хөтөлбөрийн байгууллагууд, ус ашиглагч аж ахуй нэгжүүдийн төлөөллийг хамруулсан “ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриатай өргөтгөсөн уулзалт хэлэлцүүлгийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газар, Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаад, тэдгээрийн талуудын оролцооны зөвлөлийн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсохоос гадна Говь-Алтай аймагт булаг шандын эхийг хашиж хамгаалах жишиг баримт бичиг боловсруулан мөрдөн ажиллаж байгаа талаарх танилцуулга, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг орон нутагт хэрхэн төвлөрүүлэх, буцаан зарцуулах, тайлагнах хууль, дүрэм журмын талаар мэдээлэл хийгдлээ.

Уулзалт хэлэлцүүлгийн хүрээнд усны нөөцийг зүй зохистой ашиглах, түүнчлэн хомсдолоос сэргийлэх, гадрагын усыг хамгаалах, хуримтлуулах, нөхөн сэргээх, Усны тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлах зэрэг олон ажлуудыг оролцогч талууд төсөв санхүүгээ нэгтгэн хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

 

Мэдээ оруулсан : 2023-04-06 17:25:58
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.