Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Тус газар нь анх 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ус, цаг уурын газар, ой үржүүлгийн аж ахуйг нэгтгэн “Байгаль орчныг хамгаалах газар” нэртэйгээр байгуулагдаж байгаль орчны хамгаалал, ус, цаг уурын шинжилгээ, ойжуулалт, ойн тухай асуудлыг бүхэлд нь хариуцан ажиллаж эхэлсэн түүхтэй. Үүний дараа Монгол улсын Засгийн газрын 2000 оны 181 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэд байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар явуулж буй төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Байгаль орчны алба” болсон байна. Тус газрын бүтэц, зохион байгуулалт, нэр дараах байдлаар өөрчлөгдсөн байна. Үүнд:

 

1. 1989-1992 онд "Байгаль орчны хяналтын газар"

2. 1992-1994 онд аймгийн ЗДТГ-ын "Байгаль орчны хэлтэс"

 3. 1994-2000 онд "Үйлдвэр худалдаа, хөдөө аж ахуйн, байгаль орчны хэлтэс"

4. 2001-2003 онд "Байгаль орчны алба"

5. 2003-2005 онд "Байгаль орчин, газрын харилцааны алба"

6. 2005-2008 онд "Байгаль орчны алба"

7. 2008-2013 онд "Байгаль орчин, аялал жуулчлалын газар"

8. 2013 оны 04 сараас "Байгаль орчны газар"

9. 2015 оноос эхлэн "Байгаль орчин, аялал жуулчлалын газар" болж одоо дарга 1, хэлтсийн дарга 2, ахлдах мэргэжилтэн 2, мэргэжилтэн 7, БОХУБ 2, байгаль хамгаалагч 23, үйлчилгээний 9 ажилтан нийт 43 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

Мэдээ оруулсан : 2023-04-06 17:11:21
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.