Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Усны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн усны өдрийг 3 дугаар сарын 22-ны өдөр “Ус ба энерги” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ ажлын хүрээнд тус газраас Миний нутаг телевизтэй хамтран ус ашиглагч, хэрэглэгч аж ахуй нэгж байгууллагуудын дунд “Нэг минут нэг зуун мянга” хөгжөөнт танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Тайшир-Гуулин УЦС” ХХК, Мандал голомт ХХК, Ус-Алтай ХХК зэрэг ус ашиглагч, хэрэглэгч 7 аж ахуй нэгжийн ажилчид оролцсон.

ЕБСургуулийн сурагчдын дунд “Ус бидний амьдралд” сэдэвтэй уран илтгэлийн уралдааныг зохион байгуулав. Тус тэмцээнд 12 сурагч оролцсоноос 1 дүгээр байранд 1-р сургуулийн 11-А ангийн сурагч Н.Эрдэнэханд, 2 дугаар байранд 1-р сургуулийн 9-В ангийн сурагч Г.Сосорбарам, 3 дугаар байранд 2-р сургуулийн 11-В ангийн сурагч М.Цэнгэл нар тус тус шалгарлаа.

Мэдээ оруулсан : 2014-10-08 16:47:50
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.