Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей жил бүрийн  3-р сарын 3 -ныг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон зарласны дагуу энэ жил анх удаагаа тус өдрийг тэмдэглэн өнгөрөөлөө. Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Агнасан бус амьд амьтнаараа бахархая” уриан дор спорт хийн буудлагын “Мэргэн бууч” тэмцээн зохион байгууллаа. Уг тэмцээнд 25 байгууллагын 28 оролцогч оролцож 1-р байранд УЦУОША-ны Д.Сүхбаатар, 2-р байранд  ТАЗГ-ын Н.Лхагвабаатар нар оров. Тэмцээний гол зорилго нь хүмүүний цэц мэргэ агссан буундаа бус оюун ухаандаа байдаг гэдгийг ойлгуулахад оршсон бөгөөд тэмцээний төгсгөлд нийт оролцогчдоор байгаль эх дэлхий, ан амьтны өмнө амлалт өгүүлж, амлалтын бичигт гарын үсэг зурууллаа.

Мэдээ оруулсан : 2014-10-08 16:43:48
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.