Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“ITM MONGOLIA-2022” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦСОН ТУХАЙ

Монголын аялал жуулчлалын холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаас жил бүр хамтран зохион байгуулдаг “ITM Mongolia-2022” үзэсгэлэн 23 дахь жилдээ Улаанбаатар хотод 10 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд “Шинэ сэргэлт-Аялал жуулчлал” уриан дор зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэнд  21 аймаг  нэгдсэн зохион байгуулалттайгаар, тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, гар урлалын компани, дуу бүжгийн чуулга, Турк улс болон ОХУ-ын Буриад улсын АЖ-ын бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэрэг нийтдээ дотоод гадаадын 300 орчим аж ахуйн нэгжүүд оролцлоо.

“ITM Mongolia-2022” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Говь-Алтай  аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар  Говийн их дархан цаазат газрын “А,Б” хэсгийн хамгаалалтын захиргаад “Үзэсгэлэнт Алтай нутгаар аялцгаая” уриатайгаар оролцсон.

Уг эвент арга хэмжээнд Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын бодлогын баримт бичигт туссан ажил арга хэмжээ, аялал жуулчлалын мэдээллүүд, аяллын маршрутууд, аялал жуулчлалын нөөц боломж, аймгийн  брэнд бүтээгдэхүүнүүд, жил бүр зохион байгуулагддаг эвент арга хэмжээ мөн  аймгийн аялал жуулчлалын мэдээ мэдээллийг QR уншуулж дээрх мэдээллүүдийн дэлгэрэнгүйг үзэж болохоор цахимжуулан олон нийтэд сурталчлан оролцсон.

Мөн аймгийн Засаг даргын шийдвэрээр анхны хос бичигтэн аймаг болж монгол бичгийн уран бичгийг сурталчлан ажилласан.

 “ITM Mongolia-2022” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээ эрхлэгчид, судлаачид, сонирхогчид, хэвлэл мэдээллийнхэн, төр хувийн хэвшлийн төлөөлөл, гадаад дотоодын аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг оролцуулан 300 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож, 8000 орчим үзэгч сонирхогчид үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хамрагдсан байна. Тус үзэсгэлэнгийн үеэр аймгийн аялал жуулчлалын сэтгүүл, аялал жуулчлалын маршрутын танилцуулга, Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэг, Монгол элсний улсын тусгай хамгаалалтын газрын захиргааны үйл ажиллагааны танилцуулга, аймгийн хэмжээнд аялал жуулчлалын нөөц боломж их байгаа зэргийг сурталчилан 2000 гаруй сурталчилгааны материал, QR кодыг тараан ажиллалаа.          

Мэдээ оруулсан : 2022-10-30 00:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.