Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөрт оролцсон тухай

Дэлхийн Цоохор ирвэс хамгаалах өдөрт зориулан Увс аймаг зохион байгуулагдаж буй "ИРВЭСТЭЙ НӨХӨРЛӨСӨН 10 ЖИЛ 953" арга хэмжээнд манай аймгаас зорилтот 8 сумын эко клубын 40 гаруй сурагч багш нар оролцож байна. Дээрх арга хэмжээнд баруун 5 аймаг мөн ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсаас төлөөллүүд оролцож байна. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлийн талаар мэдээлэл түгээх, УЦУОШГазрын мэргэжилтнүүдийн хэмжилт судалгаа анализ дээр үндэслэн хэлэлцүүлэг өрнүүлж, даван туулах гарц шийдлүүдийг эрэн хайх, сүүлийн 10 жилд гаргасан ололт амжилт сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх зорилготой 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй чуулж байна.

Мэдээ оруулсан : 2022-10-22 00:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.