Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Сургалт зохион байгуулагдлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБХХ-ийн Биофин II, Ensure төслүүд хамтран МУ-ын Засгийн газрын 2022 оны 2 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, журам”-ын өөрчлөлтийг танилцуулах уулзалт, сургалтыг танхимаар болон цахимаар 2022 оны 10 сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Тус уулзалтад БОАЖЯ-ны ХШҮДАГ-ын дарга, мэргэжилтнүүд, Биофин II төслийн зохицуулагчид, аймгийн ЗДТГ-ын дарга, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтэн, ХБТХОХ-ийн дарга, мэргэжилтэн, БОАЖГ-ийн албаны дарга, мэргэжилтнүүд, ГХБХБГ, Татварын хэлтсийн мэргэжилтнүүд, Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргааны дарга, мэргэжилтэн, Есөнбулаг сумын Засаг дарга, орлогч, Санхүүгийн албаны дарга, байгаль хамгаалагчид танхимаар оролцсоноос гадна сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Санхүүгийн албаны дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, газрын даамал, байгаль хамгаалагчид цахимаар оролцож нийт 90 гаруй албан хаагчид хамрагдлаа.
 
Мэдээ оруулсан : 2022-10-19 16:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.