Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах журмын төсөлд санал авч байна

            Хэдий баг, сумдын засаг дарга нар харьяа нутаг дэвсгэртээ хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа хэдий ч хариуцах олон асуудал байдгаас шалтгаалан дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлүүлж чадахгүй байна.       Иймээс хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулсанаар доорх үр дүн гарна хэмээн үзэж байна.

  1. Хог хаягдлын тухай хууль орон нутагт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
  2. Сум бүрт 1 хүний ажлын байр нэмэгдэнэ.
  3. Хүүхэд багачууд, иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, ухамсар сэтгэлгээг өөрчлөхөд ахиц гарна.
  4. Хог хаягдлын хяналт сайжирч, эзэнгүй хог хаягдлын хэмжээ буурна.
  5. Хог хаягдлыг бууруулах аливаа үйл ажиллагаанд бүх шатны засаг дарга, БОХУБ, цагдаа, хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтанд туслах үүрэг гүйцэтгэж, хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ.

 

Мэдээ оруулсан : 2022-09-02 09:37:41
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.