Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
2020 оны биотехникийн арга хэмжээг зохион байгууллаа

Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар санхүүжилтийг шийдвэрлэн Шарга, Тѳгрѳг, Халиун сумдын Шаргын говь, Хүрэн гол, Олонбулаг, Халиуны хоолой, Хүйсийн говь орчмын бүс нутгийн 6 цэгт 150 боодол өвс, Тайшир сумын овооно хар орчмын аргаль хонины байршил нутагт 50 боодол өвс, Халиун сумын Хантайширын нуруунд нутагшуулж байгаа буганд 50 боодол өвс, 500 кг хужир нийт 250 боодол өвсийг  тараан байршуулж  биотехникийн арга хэмжээг авлаа.  

Үлдэгдэл 150 боодол өвс, хужирыг цасан бүрхүүл арилсантай холбогдуулан ирэх намар цаг хүндэрсэн үед ховор амьтанд биотехникийн арга хэмжээг зохион байгуулахаар  нөөцлөөд байна.

 

 

Мэдээ оруулсан : 2020-02-15 00:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.