БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
7 ХОНОГИЙН АЖЛЫН МЭДЭЭ
2020.01.17 Алтай хот
Тус газраас 2020 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 24-ны хооронд хийсэн ажлын мэдээг хүргүүлж байна. Үүнд :
1.Иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олноороо эрүүл агаарт гарч нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, цэвэр агаарт аялах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорилгоор Биеийн тамир спортын газар, Иргэний нийгмийн ТББ, Зүүний хүчний холбоотой хамтран “МӨНГӨН ӨВӨЛ”-2020 арга хэмжээг 01 дүгээр сарын 18-ны өдөр Есөнбулаг сумын Олон нуурт зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд 23 албан байгууллага, аж ахуйн нэгжийн 400 иргэд хамрагдаж энэ жил мөсний сурын харваа, мөсний шагайн харваа, олс таталтын тэмцээнийг зохион байгууллаа.
Нийт 40 гаруй баг тамирчид оролцсоноос багийн дүнгээр аймгийн ЗДТГазар 1 дүгээр байр, Eсөнбулаг сумын ЗДТГазар 2 дугаар байр, Онцгой байдлын газар 3 дугаар байрыг тус тус эзэллээ. Мөн Говийн гайхамшигт-6 бүхий бүтээлийг хийлгэж иргэдэд сурталчилах ажлыг зохион байгууллаа.
2. Азийн хөгжлийн банкны санхүүгийн тусламжтайгаар “Тогтвортой хөгжлийн байгаль орчинтой холбоотой зорилго хэрэгжилтийг дэмжих статистик мэдээ мэдээлэл” дэд төсөл хэрэгжиж төслийн үр дүнд шинэчлэгдсэн Монгол Улсын байгаль орчны мэдээ мэдээлэл цуглуулах БОХ маягт, тэдгээрийг нөхөх заавар , шалгуур үзүүлэлт тооцох аргачлалыг хэрэгжүүлэхэд зөвлөмж дэмжлэг үзүүлэх чадавх бэхжүүлэх сургалт Улаанбаатар хотод 2020 оны 01 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тус газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна.
3.Тус газрын 2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэхээр холбогдох санхүүгийн баримт материалыг Төрийн аудитын газарт албан бичгээр хүргүүллээ.
Мэдээ оруулсан : 2020-01-24 12:00:00