Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
2019 оны өргөдөл гомдолын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРТ 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ

ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

 

2019.12.25                                                                                                     Алтай хот

Тус газарт жилийн эцсийн байдлаар ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл, худаг гаргуулах зөвшөөрөлийн хүсэлт 29, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт 20, ажилдаа эргэн орох, ажил хүсэх тухай 14, зэрэг дэв шинээр авах, ахиулах, цалингийн шатлал ахиулах, удаан жилийн нэмэгдэл авах тухай өргөдөл 13, тодорхойлолт хүсэх тухай 12, чөлөө хүссэн өргөдөл 8, бусад асуудлаар 4, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл 1 нийт 101 өргөдөл, хүсэлт ирснээс тухай бүрт нь шийдвэрлэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагчдад хариуг зохих хуулийн дагуу хугацаанд нь

 

амаар болон албан бичгээр хүргүүлж ажиллалаа. Үүнд: 

          Жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд ус ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас худаг гаргуулах зөвшөөрөл, ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл гаргуулах 29 хүсэлт ирж  Монгол Улсын “Усны тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу 2019 онд худаг гаргуулах зөвшөөрөл, ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл олгон хариуг хуулийн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүллээ.

          Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлж байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, түүнийг хэрэгжүүлэх журмын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний батлагдсан аргачлалд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт болон холбогдох хариуг ажлын 3-7 хоногийн хугацаанд иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүллээ.

          Тус газрын Алтай, Дарив сумд хариуцсан байгаль хамгаалагчийн сул орон тоонд ажиллах хүсэлт гаргасан 8 иргэнээс Алтай сумын байгаль хамгаалагчаар газрын даргын тушаалаар 1 иргэнийг Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтад орж тэнцэх хүртэл түр томилон бусад иргэдэд Төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэшлийн шалгалтад орж тэнцэн нөөцөд бүртгүүлэхийг зөвлөн хариуг амаар мэдэгдэв.

           Байгууллагын харуул хамгаалалтын ажилтнаар орох хүсэлт 3 иргэнээс ирж газрын даргын тушаалаар 1 иргэнийг тус газрын харуулаар түр томилон бусад 2 иргэнд дахин сул орон тоо байхгүй талаар хариуг амаар мэдэгдлээ.

          Тус газрын 2 мэргэжилтэн хүүхэд харах чөлөө, 1 харуул 6 сарын чөлөөний хугацаа дуусч ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг,  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.3 дахь заалтад заасны дагуу газрын даргын тушаалаар 1 албан хаагчийг ажилд нь эргүүлэн оруулж, 2 албан хаагчийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс оруулахаар шийдвэрлэв.

           Тус газрын 6 мэргэжилтэн, сумд хариуцсан 7 байгаль хамгаалагчаас зэрэг дэв шинээр авах, ахиулах, цалингийн шатлал ахиулах, удаан жилийн нэмэгдэл авах тухай өргөдөл ирүүлж зохих хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэж хариу амаар болон бичгээр мэдэгдлээ.

   Хүнс, хөдөө аж ахуйн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор зарласан төсөлд шалгарсан 12 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас эрхлэх гэж буй үйлдвэрлэл нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй болохыг тодорхойлсон албан бичиг хүссэн бөгөөд тодорхойлолтыг 1-2 хоногийн дотор гаргаж үйлчиллээ.

           Чандмань сум хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан Чандмань сумын иргэн Я.Дандар нь Байгаль орчин, аялал жуулчлалын тэргүүн цол тэмдэгээр шагнуулах хүсэлтэй байгаа өргөдөл ирүүлснийг хүлээн авч тус газраас шагналын тодорхойлолтыг БОАЖЯ-д хүргүүлэх шийдвэр гарсан тухай хариуг амаар, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат Улаанбаатар хотын иргэн зохиолч Я.Дашжамц нь аймгийн ховор ургамлын судалгаа хийсэн бөгөөд ном болгон хэвлүүлж гаргахад шаардлагатай байгаа 3.5 сая төгрөгийн санхүүжилт хүссэн өргөдөл (www.eofficce.gov-altai.gov.mn) программаар ирүүлснийг хүлээн авч энэ онд дээрх зардлыг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар албан бичгээр тус тус хариу мэдэгдлээ.

          Есөнбулаг сум хариуцсан байгаль хамгаалагч Э.Энхбаатар нь албан үүргээ гүйцэтгэж байх явцад нь мотоцикль нь эвдэрч сэлбэг худалдаж авсан бөгөөд төлбөрийг шилжүүлж өгөх өргөдөл ирүүлснийг хүлээн авч байгууллагын тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн зардлаас холбогдох мөнгийг Япон авто сэлбэгийн дэлгүүрт шилжүүлж шийдвэрлэв.

          Байгууллагын архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Ганширнэн нь архивын зэргийн нэмэгдэл авах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд,  Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын хамтарсан 2005 оны 15/41/25 дугаар тушаалаар батлагдсан “Албан хэрэг хөтлөлт, архивын ажилтанд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам”-ын дагуу газрын даргын тушаалаар архивын зэргийн нэмэгдэл 10  хувийг олгохоор шийдвэрлэв.

          Тус газрын орчны бохирдол, химийн бодис, байгалийн гамшиг хариуцсан мэргэжилтэн Б.Золжаргалын хүүхэд харах чөлөөнд түр ажиллаж байсан Э.Цэцэгмаа нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг хүлээн авч тус газрын даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөв.

                                           /upload/files/БАЙГАЛЬ ОРЧИН.pdf

Мэдээ оруулсан : 2019-12-25 14:20:09
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.