Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Ирвэсийг уулын бүсрүү ойртуулж, хамгаалах үйл ажиллагаа явууллаа

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутагт малчны хотны ойролцоо цоохор ирвэс ирсэн дуудлагын дагуу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дэлгэр сумын Засаг дарга, БОХУБайцаагч, Байгаль хамгаалагч, Хэсгийн төлөөлөгч нартай хамтран газар дээр нь ажиллаж тухайн байршилаас 18 км харгалзан тууж уулын бүсрүү ойртуулж хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулж, малчид ард иргэдэд холбогдох хууль тогтоомж, анхааруулга санамжийг өгч ажиллалаа. Цаашид энэ мэт зэрлэг амьтадын шилжилт хөдөлгөөн хийх явцад саад учруулахгүй байх аль болох мэдээллийг шуурхай үнэн зөвөөр мэргэжлийн байгууллагад өгч байхыг хүсье.

Мэдээ оруулсан : 2020-03-28 18:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.