Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН БАЙГУУЛЛАГУУД . 1.489.000 ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА

Дэлхийн хүн төрөлхтөн аюулт корона вирусийн /COVID-19/ халдвартай тэмцэж буй хариуцлагатай цаг үед урьдчилан сэргийлэх ажлыг аймагтаа үр дүнтэй зохион байгуулж байгаа Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжих хандивын аянд байгаль орчны салбарын байгууллагуудын хамт олон нэгдэж байна.

Хандивын аянд Байгаль орчин, аялал жуулчлалын газар 419.000, Ус, цаг уур орчны шинжилгээний төв 1.000.000, Сум дундын ойн анги 70.000 нийт 1.489.000 төгрөг хуримтлуулж, байгууллагуудын удирдлагууд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбатад хүлээлгэж өглөө.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

Мэдээ оруулсан : 2020-03-31 17:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.