Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
ХӨХМОРЬТ СУМАНД ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ШҮҮЛТҮҮРТЭЙ УНДНЫ УСНЫ УХААЛАГ ХУДАГ АШИГЛАЛТАД ОРЛОО

НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA) болон Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын нийт 116,7 сая төгрөгийн санхүүжилтээр Хөхморьт сумын ард иргэдийг стандарт шаардлагад нийцсэн ундны цэвэр ус болон ахуйн хэрэглээний усаар хангах өндөр хүчин чадал бүхий шүүлтүүртэй ухаалаг худаг ашиглалтад орлоо.

 

2017-2019 оны хооронд аймгийн 18 сум, 2 тосгоны 77 ундны эх үүсвэрээс дээж авч 62 үзүүлэлтээр итгэмжлэгдсэн лабораторид нарийвчилсан шинжилгээ хийлгэхэд Хөхморьт сумын ундны усны худгаас 14-17 төрлийн хүнд металл стандартаас 2 дахин их гарсан юм.

Дээрх худаг ашиглалтад орсноор Хөхморьт сумын 5 дугаар багийн 117 өрхөөс гадна бусад багийн иргэд ч ундны цэвэр ус болон ахуйн хэрэглээний усаар тогтмол хангагдаж иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байсан сөрөг үзүүлэлтүүд буурах нөхцөл бүрдэх юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хүн амыг стандартын шаардлагад нийцсэн усаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Мэдээ оруулсан : 2020-04-01 16:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.