Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Агаарын чанарыг сайжруулах бусэд авах арга хэмжээ, журамд санал авч байна

Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн батлуулах гэж байгаа бөгөөд бүсэд мөрдөх журмын төсөлд санал авч байна. Та бүхэн саналаа 70484955 утсаар болон  Байгаль орчин, аялал жуулчлалын газар дээр бичгээр , мөн altai_nature@yahoo.com цахим хаягаар өгнө үү. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны санал бүхнээс үнэтэй хувь нэмэр оруулах болно. Агаар, орчны бохирдлыг бууруулахад хүчээ нэгтгэе.

 

ЕСӨНБУЛАГ СУМЫН АГААРЫН ЧАНАРЫГ

САЙЖРУУЛАХ БҮСЭД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТӨСӨЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

        1.2.Энэ журмыг Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

1.3.Энэхүү журмын хэрэгжилтийг Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар хариуцан зохион байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газар мэргэжил арга зүйгээр, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв агаарын бохирдлын холбогдох мэдээллээр хангаж, Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж ажиллана.

Хоёр. Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам

2.1. Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүс:

         2.1.1.Хамрах хүрээ:Энэ бүсэд Баянхайрхан, Индэрт, Баяншанд багийн гэр хорооллын 895 айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд хамрана.

2.1.2.Онцлог: Есөнбулаг сумын агаарын бохирдол ихэсч, ялангуяа өвлийн улиралд 12 дугаар сараас, 2 дугаар сар хүртэл бохирдол хамгийн их байдаг. Сүүлийн 5 жилийн явуул судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан тохиолдол Харзат, Баяншанд багуудад гарахаас гадна агаарын чанарын харуулын дүн мэдээг харьцуулахад агаар дахь азотын давхар исэл, хүхрийн давхар ислийн хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа үзүүлэлттэй байна. Тус бүс нь аймгийн төвийн салхины чигийн дээд хэсэгт байрладаг.

2.1.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ:

        2.1.3.1.Агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сумын Засаг даргаас зөвшөөрөл авах;

        2.1.3.2.Айл өрхүүдийг хөнгөлөлттэй үнээр сайжруулсан шахмал түлш, агаарын чанарын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслээр үе шаттай хангах ажлыг зохион байгуулах;

       2.1.3.3.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифт шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах;

       2.1.3.4.Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд оршин суугаа иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;

       2.1.3.5. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох ажлыг зохион байгуулах;

2.1.3.6.Гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэгт цуглуулах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх

2.1.3.7.Өвөлжөлтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаалгыг зөв бөгөөд сайтар хийлгэх.

2.1.3.8.Тус бүсэд байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх

2.2. Агаарын чанарыг сайжруулах 2 дугаар бүс

      2.2.1.Хамрах хүрээ:Энэ бүсд Жинст, Оргил багийн орон сууцны хороолол, гэр хорооллын 40 айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд хамаарна.

      2.2.2.Онцлог:Агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсийн бохирдлын нөлөөлөлд өртдөг. Жинст баг нь орон сууцны хороолол, Оргил багт гэр хорооллын мөг цөөн өрх амьдардаг ба аймгийн төвийн ихэнх аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлчилгээний газрууд байрладаг. Түүнчлэн нам даралтын уурын зуухны тоогоор бусад багаас их юм.

      2.2.3. Хэрэгжүүлэх арга хэмжээ:

              2.2.3.1.Айл өрхүүдэд түүхий нүүрс түлэх, бүх төрлийн шатаах зуух ашиглахыг хориглох;

              2.2.3.2. Цахилгаан халаагуур нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах .

             2.2.3.3.Агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг хийх;

            2.2.3.4.Байшин, барилгын дулаан алдагдлыг багасгах, дулаалгын аянг зохион байгуулах;

2.2.3.5.Нам даралтын зуухнуудыг төвлөрсөн халаалттай болгох, шүүлтүүр тавиулах ажлыг үе шаттай зохион байгуулах

2.2.3.6. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох ажлыг зохион байгуулах;

2.2.3.7.Өвөлжөлтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаалгыг зөв бөгөөд сайтар хийлгэх.

2.2.3.8.Тус бүсэд байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх

2.3. Агаарын чанарыг сайжруулах 3 дугаар бүс

      2.3.1.Хамрах хүрээ: Харзат, Жаргалант, Түмэн багийн гэр хорооллын 1250 айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газрууд хамаарна.

     2.3.2.Онцлог: Есөнбулаг сумын гэр хорооллын айл өрхийн нягтшил ихтэй, агаарын бохирдол хамгийн ихтэй бүс юм.

     2.3.3.Хэрэгжүүлэх арга хэмжээ:

2.3.3.1.Агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сумын Засаг даргаас зөвшөөрөл авах;

             2.3.3.2.Айл өрхүүдийг хөнгөлөлттэй үнээр сайжруулсан шахмал түлшээр хангах ажлыг зохион байгуулах;

             2.3.3.3.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа айл өрхүүдийг цахилгааны шөнийн тарифт шилжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах;

            2.3.3.4.Агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд оршин суугаа иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах;

            2.3.3.5. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох ажлыг зохион байгуулах;

2.3.3.6.Гэр хорооллын айл өрхийн үнс, хог хаягдлыг хадгалах зориулалтын цэгт цуглуулах, тээвэрлэлтийг эрчимжүүлэх

2.3.3.7.Өвөлжөлтийн бэлтгэл ажлын хүрээнд дулаалгыг зөв бөгөөд сайтар хийлгэх.

2.3.3.8.Тус бүсэд байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хууль тогтоомж, стандартыг мөрдүүлэх

Гурав. Төрийн байгууллагуудын чиг үүрэг

            3.1.Байгаль орчин, аялал жуулчлалын яам бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

3.2.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.3.Аймгийн Засаг дарга ерөнхий удирдлага зохион байгуулалтаар хангаж, бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ.

 3.4.Есөнбулаг сумын Засаг даргын тамгын газар дараахь чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

            3.4.1.Агаарын тухай хууль тогтоомж болон энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, явц, үр дүнгийн талаар тухай бүр олон нийтэд мэдээлж ажиллах;

            3.4.2.Иргэдийн тогтвортой хөгжлийн боловсролыг сайжруулах хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон иргэд, олон нийтэд зориулан агаарын бохирдол, түүний хор нөлөө болон эрүүл мэндээ хамгаалах талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

             3.4.3.Хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хашаанд харуул, сахиулын ажилтай айл өрхийг нүүлгэн шилжүүлж, камержуулах ажлыг зохион байгуулах;

             3.4.4.Сум, багийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын газар агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавих, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах;

            3.4.5.Агаарын чанарыг сайжруулах бүсэд оршин суугаа болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаар мэдээллийн сан байгуулж, хөтлөлт явуулах;

             3.4.6. Энэхүү журмыг иргэн, олон нийтэд сурталчлан таниулах;

3.5.Байгаль орчин аялал жуулчлалын газар нь жил бүр агаар бохирдуулах эх үүсвэрийн тооллого, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хагаж ажиллана.

3.6.Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь агаарын бохирдлын хяналт, шинжилгээний ажлыг өдөр бүр хийж, агаарын бохирдлын мэдээллийн санг баяжуулан, мэдээллээр аймгийн удирдлага, холбогдох байгууллага, иргэд, олон нийтйиг хангана.

      Дөрөв. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, хориглох зүйл

     4.1. Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

     4.1.1.Дулаан алдагдлыг багасгах, нэмэлт дулаалга хийх;

     4.1.2.Хог хаягдал болон нийлэг материалтай зүйл шатаахгүй байх;

     4.1.3.Улс, аймаг, сумаас зохион байгуулсан сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;

     4.1.4.Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талаар эрх бүхий этгээдэд үнэн зөв мэдээлэх;

      4.1.5.Хог хаягдлыг зориулалтын сав, цэгт цуглуулан, тээвэрлүүлэх;

      4.1.6.Агаарыг хамгаалах талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

     4.1.7.Агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах;

      4.1.8.Орчны ногоон байгууламжаа хамгаалах, арчилж ургуулах хэрэв ногоон байгууламжгүй бол өөрийн эзэмшиж буй нийт талбайн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламжийг бий болгох ажлыг гүйцэтгэх;

      4.1.9.Халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд бохирдлын нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглох;

      4.1.10.Агаарын тухай хууль тогтоомж, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, бүх шатны Засаг даргын шийдвэр, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэх;

Тав. Хяналт тавих

       5.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон эрх бүхий албан тушаалтан, бүх шатны Засаг дарга нар хяналт тавина.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Долоо. Хүчин төгөлдөр болох

        7.1. Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэнээс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

---oOo---

 

Мэдээ оруулсан : 2020-02-01 10:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.