Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
Говь-Алтай аймгийн цөлжилтийн төлөв байдлыг үнэлж менежмент хийгдэж байна.

Аймгийн цөлжилтийн төлөв байдлыг үнэлж менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчээр “Экоинноваци хөгжлийн төв” төрийн бус байгууллага шалгарч аймгийн Засаг даргын 2019 оны 03 сарын 11-өдрийн А/104 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамжийн дагуу 2019.03.19 өдөр ГААОНӨГ/201806028 дугаартай гэрээг байгуулан ажлыг гүйцэтгэж байна.
2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд хээрийн судалгааны ажлыг хийж дуусган явцын тайлан мэдээг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтанд аймгийн удирдлагууд болон холбогдох төрийн байгууллагуудын ажилтнууд оролцож цаашид анхаарах асуудал болоод төлөвлөгөөнд оруулах саналаа хэллээ.

Мэдээ оруулсан : 2019-09-02 11:00:00
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.