Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
“МӨНГӨН ӨВӨЛ-2019” МӨСНИЙ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Иргэний нийгмийн ТББ хамтран иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олноороо эрүүл агаарт гарч нийтийн биеийн тамираар хичээллэж, эрүүл мэнд бие бялдраа чийрэгжүүлэх, цэвэр агаарт аялах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр МӨНГӨН ӨВӨЛ-2019 арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Биеийн тамир спортын газрын дарга Н.Бямбацогт үйл ажиллагааг нээж үг хэллээ.

Энэхүү арга хэмжээнд 33 албан байгууллага, аж ахуйн нэгжийн  710 хүн  хамрагдаж өргөн хүрээтэй боллоо. Байгууллага хамт олны хурд хүч авхаалж самбаа, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхээр 3 төрлийн тэмцээн зохион байгууллаа. Мөн Иргэний нийгмийн ТББ-аас сумо бөхийн тэмцээнийг ивээн тэтгэн явууллаа.

Мөсний сур харваа, мөсний  шагай, олс таталт гэсэн 3 төрлийн тэмцээн тус бүрээр, нийлбэр дүнгээр эхний 3 байр эзэлсэн  байгууллага, хамт олныг шалгаруулж шилжин явах цом  мөнгөн шагналаар шагналаа. Тэмцээний дүнгээр:

  • Мөсний сур харваанд:

1-р байр- Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар

2-р байр-  Нийгмийн даатгалын хэлтэс

3-р байр- Насан туршийн боловсролын төв   

  • Мөсний шагай

1-р байр- Ундрага-Алтай ОНӨААТҮГ

2-р байр- ГАА-ийн Цагдаагийн газар

3-р байр- Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК

  •  Олс таталт

1-р байр-  ГАА-ийн Цагдаагийн газар

2-р байр- Ундрага-Алтай ОНӨААТҮГ

3-р байр- Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа

Тэмцээний нийлбэр дүнгээр:

 1-р байр- ГАА-ийн Цагдаагийн газар

 2-р байр- Ундрага-Алтай ОНӨААТҮГ

 3-р байр- Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар

 

 

 

Мэдээ оруулсан : 2019-01-19 20:20:13
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.