Говь-Алтай аймгийн байгаль орчны дэд мэдээллийн сан
"Цэвэрхэн наадацгаая" аянд нэгдэхийг уриалж байна

Алтай нутгийн зон олон та бүхэндээ Монгол Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлье.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэн “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Цэвэрхэн наадацгаая” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аяны гол зорилго нь наадамчин олныг Үндэсний баяр наадмаараа хоггүй, цэвэрхэн наадаж, байгаль орчиндоо хог үлдээлгүй аялж зугаалах байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байгаа бөгөөд манай аймаг энэхүү аянд хоёрдох жилдээ нэгдэж байна. 
Иймд уншигч олон та бүхнийг энэхүү аянд нэгдэж хоггүй цэвэрхэн наадахыг уриалж байна.

Дэлгэр Монголын наадамдаа дэнж хотойтол цэвэрхэн наадацгаая.

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар

 

Мэдээ оруулсан : 2019-07-07 12:03:20
2014 он © Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар
Вэб сайтыг Ай Ти Солушинс хөгжүүлэв.